Бүтээлийн нэр
Захиргааны үйл ажиллагааны зарим онцлог зарчим
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Захиргааны байгууллагаас аливаа шийдвэр гаргахдаа буюу үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг Үндсэн хуулийн нийтлэг зарчмаас улбаалан тайлбарлаж, хүрээг нь тодорхойлон хэрэглэх шаардлага зайлшгүй болдог. Захиргааны үйл ажиллагааны зарчмыг гурван үндсэн хэсэгт хувааж үзэх боломжтой. Үүнд эхний хэсэг нь Захиргаанаас шийдвэр гаргахдаа буюу үйл ажиллагаа хийхдээ баримтлах зарчмууд байна. Тухайлбал захиргааны шийдвэрийн хэлбэр, үйл ажиллагаа тодорхой байх, Захиргааны шийдвэр үндэслэлтэй байх, Захиргаа дундыг баримтлах, Захиргаа шийдвэрээ үндэслэлтэй гаргах, Захиргаа ил тод,нээлттэй байх, Захиргааны үйл ажиллагаа шаардлагатай  тохиолдолд л хийгдэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх, Захиргааны үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх, Захиргааны үйл ажиллагаа үр ашигтай-эдийн засгийн хэмнэлттэй байх гэх мэт.
Хоёр дах хэсэгт нь захиргааны шийдвэрээр эрх нь хөндөгдөх Иргэд, захиргааны үйл ажиллагаанд Оролцогчдын эрхийг аль болох хангахад чиглэсэн Эрх, ашиг сонирхол хөндөгдсөн этгээдийг сонсох, Зөвлөгөө өгөх болон мэдээллээр хангах, Иргэдийн итгэлийг хамгаалах, Эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх, Бусдын эрх, эрх чөлөөг хууль бусаар зөрчихгүй байх зэрэг зарчмууд хамаарна.
Гурав дах хэсэг нь захиргааны үйл ажиллагаанд холбогдох гомдлыг Оролцогчдоос гаргасан тохиолдолд түүнийг хянан шийдвэрлэх явцад баримтлах зарчмууд байна. Тухайлбал: мөрдөн шалгах зарчим, ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдолд шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан өөрөө үйл ажиллагаанд оролцохоос татгалзах, эсхүл бусад оролцогчоос татгалзах боломж олгох гэх мэт. Захиргааны үйл ажиллагааны зарчмын тайлбар, хэрэглээний ач холбогдол зөвхөн захиргааны байгууллагаас шийдвэр гаргахад төдийгүй, урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааны шугамаар эсхүл шүүхээс нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ үндэслэх, харгалзах нэг нөхцөл, шаардлага болдогт оршино.
Түлхүүр үг
Захиргааны үйл ажиллагаа
Захиргааны үйл ажиллагааны зарчим
Хууль ёсны итгэл хамгаалах
Шийдвэрийг үндэслэлтэй гаргах
Зорилгод нийцсэн, бодит нөхцөлд тохирсон , шаардлагатай байх зарчим
Бичигдсэн огноо
2014-06-11
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-10-24
Товч мэдээлэл үзсэн
12656
Бүрэн эхээр нь үзсэн
881
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Сүнжид “Захиргааны үйл ажиллагааны зарим онцлог зарчим” (2014), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/106
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх