Бүтээлийн нэр
Хорих байгууллагаас суллагдагсдыг нийгэмшүүлэх шаардлага, тогтолцооны шинэчлэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Бусад
Бүтээлийн товч
Нийгмийн харилцаа, тэр дундаа хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн амьдралыг зохицуулах, шударга ёсыг сэргээн тогтоох зорилго бүхий эрх зүйн салбар шинжлэх ухаанууд нь дээрх зорилтыг хангахад үзэл баримтлалаа уялдуулан хөгжих нь зүйн хэрэг юм. Өөрөөр хэлбэл иргэдийн болон нийгмийн аюулгүй байдлыг хангах зорилгын үүднээс авч хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, төрийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь Үндсэн Хуулийн дээрх заалтыг тулгуур болгон баримталсан байвал зохино. “Төр нь ардчилсан нийгэмд байдаг хүний эрхийг хангахдаа эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана гэж тухайлан заасан юм.”
Дээрх бүгдтэй уялдуулан судлаач нь энэ удаагийн асуудал дэвшүүлсэн илтгэлээрээ өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудын нэг болох хорих ял эдлээд суллагдагсадыг нийгэмшүүлэх асуудал, түүний эрх зүйн зохицуулалт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар саналаа дэвшүүлж байна.
Хэдийгээр хорих ял эдлэгсдийг нийгэмшүүлэх, тэдгээрийг эргэн нийгмийн амьдралд хууль сахин биелүүлэгч зөв иргэн болгон төлөвшүүлж оруулах асуудал нь судлаач эрдэмтэдийн анхаарлыг татсаар ирсэн боловч гадаад улс орнуудын жишигийг судлан нэвтрүүлэх, зохистой эрх зүйн зохицуулалт, тогтолцооны шинэчлэл хийх бодит шаардлага байсаар байна.
Түлхүүр үг
Хорих ял, хорих ангиас суллагдагсад, гэмт зан үйл, нийгэмшүүлэх, пробаци, хууль сахин биелүүлэх, нийгэмд дасан зохицох.
Бичигдсэн огноо
2015-04-25
Хуудсын тоо
7
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-11-08
Товч мэдээлэл үзсэн
6515
Бүрэн эхээр нь үзсэн
237
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Очгэрэл “Хорих байгууллагаас суллагдагсдыг нийгэмшүүлэх шаардлага, тогтолцооны шинэчлэл” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/121
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх