Бүтээлийн нэр Монгол Улсын Үндсэн хууль дахь хувийн нууцын эрхийг өргөн утгаар тайлбарлах нь
Зохиогч Баасанжавын Хонгорзул
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бакалаврын төгсөлтийн ажил
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Хүний эрх, эрх чөлөө
Бүтээлийн товч Хүн халдашгүй чөөөтэй байх үндсэн эрхтэй бөгөөд үүн дотроо хувийн халдашгүй байдал чөлөөтэй байх асуудал чухлаар тавигддаг. Хүн бүр өөрийн онцлог чанар, давуу болон сул талуудыг бусдаас тодорхой нэгэн шалтгаанаар нууцлах ашиг сонирхолтой байдаг бөгөөд бусдад өөрийн сайн сайхан байдлыг үргэлжид харуулах чин эрмэлзэлтэй байдаг. Энэхүү эрмэлзэлд тулгуурлан хүн бүр өөрийн хувийн орон зайд тодорхой хэмжээний нууцыг үүсгэдэг бөгөөд түүнийг хүндлэн хамгаалах нь хувийн нууцын эрхийн хамгаалалт болдог. Ийнхүү уг эрх зүйн хамгаалалтыг Үндсэн хуульд баталгаажуулсан бөгөөд уг ойлголтыг өргөн утгаар тайлбарлаж хэрэглэх нь хувийн нууцын эрхийг бүрэн дүүрэн хамгаалах боломжийг бүрдүүлдэг байна.
Энэхүү дипломын ажлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан Халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бүхэлд нь бусхарин түүний салшгүй хэсэг болох хувийн нууцын эрхийг 1.Халдашгүй, чөлөөтэй байх эрх болон хувийн нууцын эрхийн харилцан хамаарлыг тодруулах; 2.Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хувийн нууцын эрхийн ойлголт олонулсын стандарт болон ардчилсан улсуудын түгээмэл чиг хандлагад нийцэж буй эсэх; 3.Хувийн нууцын эрхийн талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалыг тодорхойлох; 4.Хувийн нууцын эрхэд тулгамдсан асуудлыг тогтоох хүрээнд судалсан болно.
Түлхүүр үг Хувийн нууцийн эрх, хувийн нууцын эрхийн ангилал, гэр бүлийн нууц, захидал харилцааны нууц, эд хөрөнгийн нууц, эрүүл мэндийн нууц
Бүтээл бичигдсэн огноо 2016.06.02
Хуудасны тоо 57
Хэл Монгол
Үнэ 12000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2017-01-04
Товч мэдээлэл үзсэн 696
Татаж авсан 0