Бүтээлийн нэр
Төрийн захиргааны байгууллага дахь хүнд суртал түүнийг бууруулахад нөлөөлөх эрх зүйн арга замыг тодорхойлох нь
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Удиртгал

Монгол Улсын Үндсэн хуулийн 1дүгээр зүйлийн 2-т: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”гэж заасан. Ардчилсан ёсны зарчмын гол агуулга нь ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх зарчмуудыг өөртөө багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ утгаараа төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх учиртай.

Сүүлийн үеийн хийгдсэн судалгаануудаас үзэхэд “хүнд суртал” гэх ойлголтыг төрийн захиргааны байгууллагатай холбон тайлбарлах хандлага түгээмэл ажиглагдах болсон. Төрийн байгууллагаас иргэдтэй харилцах харилцааны явцад хүнд суртал үүсэж байна гэх судалгааг хийжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12-т заасны /“Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.”/дагуу Төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.

Төрийн захиргааны байгууллага дахь хүнд суртал хүний эрхийг хэрхэн зөрчиж, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж буй байдлыг төрийн захиргааны байгууллагын хууль тогтоомж, үйл ажиллагааны явцад үүсэж буй хүнд суртал, чирэгдлийн талаар судлан бичиж, хүний үндсэн эрхийг хамгаалах, төрийн захиргааны байгууллага дахь хүнд суртлыг буруулах арга замыг эрх зүйн зохицуулалтын хүрээнд тодорхойлон, судалгааны үндэслэлд тулгуурлан дүгнэлт хийж тодорхой санал дэвшүүлэхийг зорьж бичсэн болно.
Түлхүүр үг
Төрийн захиргааны байгууллага дахь хүнд суртал, хүний эрх, хүндрэл чирэгдэл, хүний үндсэн эрхийг хамгаалах
Бичигдсэн огноо
2011-04-11
Хуудсын тоо
48
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-01-07
Товч мэдээлэл үзсэн
9056
Бүрэн эхээр нь үзсэн
601
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Төрболд “Төрийн захиргааны байгууллага дахь хүнд суртал түүнийг бууруулахад нөлөөлөх эрх зүйн арга замыг тодорхойлох нь” (2011), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/148
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх