Бүтээлийн нэр
ЕВРОПЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО: ҮҮСЭЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
Бүтээлийн хэлбэр
Бодлогын судалгаа, зөвлөмж
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Олон улсын нийтийн эрх зүй
    - Олон Улсын нийтийн эрх зүйн тухай
Бүтээлийн товч
Дэлхий нийтээр даяарчлагдаж байгаа өнөө үед олон улсын эрх зүйн гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд Европын Холбоо болон Монгол улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжиж, Европын стандартыг манай улсад нутагшуулах арга хэмжээг манай Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа учраас Европын Холбооны эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомж, түүний гишүүн-орнуудын эрх зүйн шинэтгэлийг судлах шаардлага зүй ёсоор тулгарч байна.Нөгөө талаар Европын эрх зүйн үүсэл, хөгжлийн чиг хандлагыг гадаадын хуульч эрдэмтэн, судлаачид өөрсдийн орны нөхцөлд тохирсон сайн туршлагыг нь авч нутаглуулах, харьцуулах зорилгоор аль хэдийнээс талаас нь нухацтай судлаж ирсэн бөгөөд одоо ч үргэлжлүүлэн судласаар байна.
Европын эрх зүйн судлал ийнхүү дэлхийн улс орнуудад эрчимтэй хөгжиж, олон улсын эрх зүйн шинжлэх ухааны үндсэн судлагдахууны нэг нь болоод байна. Энэ ч үүднээс манай улсын зарим их, дээд сургуульд “Европын эрх зүй” хичээлийг зааж байгаагаас гадна Монголын хууль сахиулах байгууллага, тэр дундаа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд европын эрх зүйг бүсийн эдийн засгийн интеграцийн эрх зүй болох талаас судлаж байна. Үүний улмаас Европын интеграцийн эрх зүйн хөгжлийн үе шат, эрх зүйн систем, зохицуулалтын зүйл, арга, түүнчлэн европын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааны явцад тогтмол хэрэглэж ирсэн эдийн засаг, хуулийн нэр томъёо, номлолын утга, агуулгыг сайтар тодруулах шаардлага тавигдаж байгаа нь маргашгүй.
Харин энэхүү судалгааны хүрээнд Европын эрх зүйн үүсэл, хөгжил, Европын Холбооны эрх зүйн тогтолцоо, эх сурвалж гэсэн үндсэн асуудлыг сонгон авч түүхчлэх, харьцуулах, хууль зүйн техник, хууль тайлбарлах зэрэг аргыг ашиглан судаллаа.
Түлхүүр үг
Европын эрх зүй, европын холбоо, европын холбооны эрх зүйн систем, Лисабоны гэрээ,
Бичигдсэн огноо
2013
Хуудсын тоо
45
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2017-05-04
Товч мэдээлэл үзсэн
2885
Бүрэн эхээр нь үзсэн
56
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn