Бүтээлийн нэр
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай холбоотой судалгаа
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
1998 онд УИХ Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлан гаргасан нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг улам баталгаажуулсан чухал үйл явдал болсон төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон. Мөн цагдан хяналтыг энэ хуулиар халж, төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэгт бид хоорондоо холбоотой бүлэг эрх, эрх чөлөөг хамааруулан ойлгодог бөгөөд иргэдийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан байдаг.
Өнөөдөр Монгол улсад мэдээлэл олж авах эрх нь зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад л хамаатай мэт ойлгож ирсэн. Гэвч энэ эрх нь хүн бүрийн эдлэх учиртай үндсэн эрх гэдгийг манай иргэд тэр бүр мэддэггүй. Мэдээлэл хэмээх зүйл нь ардчилсан нийгэмд түүний амьсгалах хүчилтөрөгч нь болж байдаг тул ардчилалыг амьдруулагч энэхүү агуу зүйлийг нарийвчлан судалж үзэх нь онолын төдийгүй практик ач холбогдолтой юм.
Мэдээллийг хайх, олж авах, түгээх үе шат нь бие биетэйгээ нягт уялдаа холбоотой үйл явц /процесс/ бөгөөд энэхүү үйл явц, үе шатыг дамжиж мэдээлэл олон нийтэд хүрч нийтийн хүртээл болдог. Мэдээлэл хайх, олж авах, түгээх үйл явцыг хүний үндсэн эрхийн үүднээс олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн хүрээнд хүний үндсэн эрх болохыг хуульчлан тогтоожээ. Мэдээллийг хайх, олж авах, түгээх эрх нь мэдээллийн эрх чөлөөг эдлэх гол арга, хэрэгсэл нь болно. Мэдээллийг олж авах эрхийг яагаад мэдээлэл хайх, түгээх эрхээс онцлон авч үзэх болов гэдэг асуудал урган гарч ирнэ. Яагаад мэдээллийн эрх чөлөөний амин сүнс гэж үзэх болов. Мэдээллийг олж авна гэдэг бол мэдээллийг үнэлж дүгнэх, төр засгийн байгууллагыг шүүмжлэх, мэдээлэлд боловсруулалт хийхболомжийг бий болгож байдагт гол утга учир нь оршино. Мэдээллийг хайх эрхийг баталгаажуулах нь мэдээллийн эрх чөлөө, мэдээллийг олж авах боломж, баталгааг хангаж буй угтвар нөхцөл юм. Мэдээллийг түгээх нь мэдээллийг хайх, олж авах эрх хангагдсаны үр дагавар байдаг.
Сүүлийн үед ардчилал өндөр хөгжсөн улс орнуудад ил тод, нээлттэй байх асуудалтай холбоотойгоор олон нийтийн мэдэх эрхийн тухай нилээд ярих болсон. Олон нийтийн мэдэх эрх гэдэг нь, өөрөөр хэлбэл, юуг мэдэх эрхтэй вэ гэхээр, иргэд татвар төлдөг түүнийхээ зарцуулалтыг, өөрсдийн сонгосон төр, засгийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагааны талаар мэдэх эрхтэй байдаг. Энэхүү бие даасан эрх нь ардчилалын үнэт зүйлстэй салшгүй холбоотой юм. Өргөн утгаар нь авч үзвэл олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд мэдээлэл хайх, олж авах, түгээх эрх үйлчилдэг гэж үзэж болно. Манайд энэ эрхийн тухай бага ярьдаг.
Түлхүүр үг
хэвлэлийн эрх члөө, мэдээллийн эрх чөлөө, мэдээлэл хайх, мэдээлэл олж авах, хүний эрх, хүний нууц, төрийн нууц, эдийн засаг, нийгмийн эрх, олон нийтийн мэдэх эрх,
Бичигдсэн огноо
2004-05-16
Хуудсын тоо
43
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-05-10
Товч мэдээлэл үзсэн
6865
Бүрэн эхээр нь үзсэн
198
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай холбоотой судалгаа” (2004), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/231
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх