Бүтээлийн нэр
Эзэмшлийн талаарх хууль тогтоомжийн зохицуулалт ба зөрчилдөөнт байдал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Өмчийн эрх зүй
Бүтээлийн товч
Монголчууд бид “Амьтай бүхэн сүнстэй, амьгүй болгон эзэнтэй ” гэж ярьдагчлан биднийг хүрээлсэн эд юмс болгон өөрийн гэсэн эзэнтэй байдаг. Бидний өдөр тутмын амьдралд байнга тохиолдож байдаг үзэгдэл болох “эзэмшил” хэмээн ойлголтыг манай улс үе үеийн иргэний хууль тогтоомжуудаараа зохицуулагдсаар иржээ. Гэвч эдгээр иргэний хуулиудад эзэмшил хэмээх ойлголтыг өмчлөгчтэй адилтган үзэж явцуу хүрээнд тодорхойлж байжээ. Харин 2002 онд УИХ-аас батлан гаргасан одоо хүчин төгөлдөр үйлчил буй Монгол улсын иргэний шинэ хуулийн 10 дугаар бүлэгт “ Эдийн болон эдийн бус баялаг-ийн, 11 дүгээр бүлэгт “ Эзэмшил”-ийн талаархи ойлголтуудыг сонгодог номлолоор хуулиндаа тусгажээ .Шинэ иргэний хуульд эдгээр ойлголт тусдаа бие даасан бүлэг болон орсон нь иргэний эрх зүйн хөгжилд томоохон хувь нэмэр бүхий ач холбогдолтой зүйл болсон хэмээн иргэний эрх зүйн судлаачид үздэг.
Хэдийгээр дээр дурьдсанчлан эзэмшлийн талаарх иргэний хуулийн зохицуулалтад олон шинлэг зохицуулалт, эерэг талууд, ач холбогдол байгаа боловч эзэмшлийн талаарх тодорхойлолтоос авахуулаад хоорондоо зөрчилдсөн, сонгодог онолын ойлголтын хүрээнд няцаагдахаар, агуулгын хувьдойлгомжгүй байхаар хэд хэндэн заалт, зүйлүүд байгаа юм. Гэвч энэ асуудлуудыг үр дүнтэй эрх зүйн зохицуулалтуудаар даван туулж болно гэдэгт би итгэдэг. Иймээс миний бие тухайн асуудлын үүсэншалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнчлэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж болохуйц санал дэвшүүлэх зорилгоор хууль тогтоомж, судалгаа шинжилгээний ажлуудтай танилцах, уг асуудлыг эрхэлсэн албан тушаалтнуудтай уулзаж ярилцах зэргээр олж цуглуулсан мэдээллээ боловсруулан хуулийн зохицуулалт оновчтой эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх гарц олохын тулд өөрийн олж харсан арга зам болон гадаад улс орны зохицуулалтыг туршлага болгон судлахыг хичээсэн болно.
Түлхүүр үг
эзэмшил, өмч, өмчлөгч, эд юмс, эдийн баялаг, эдийн бус баялаг, эд хөрөнгө, хөрөнгө
Бичигдсэн огноо
2016-01-13
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-05-15
Товч мэдээлэл үзсэн
6115
Бүрэн эхээр нь үзсэн
99
Санал болгож буй эшлэлийн загвар
Е.Халибек “Эзэмшлийн талаарх хууль тогтоомжийн зохицуулалт ба зөрчилдөөнт байдал” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/241
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх