Бүтээлийн нэр ҮР ХӨНДӨЛТИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЭРХ ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ
Зохиогч адъяасүрэн Түвшинтөгс
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Хүний эрх, эрх чөлөө
Эрүүгийн эрх зүй
  • Эрүүгийн эрх зүйн үндсэн асуудал
Бүтээлийн товч Онолын үзэл баримтлалын үүднээс үр хөндөлтийг ургийн хөгжлийн тодорхой цаг хугацаагаар хязгаарлах хандлагыг баримталж байна. Учир нь эмэгтэйчүүдийн амьд явах, эрүүл амьдрах эрхийг зөрчихгүй байх, үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлахгүй байх гэсэн үзэл баримтлалтай холбоотой. Нөгөөтэйгээр ургийн эрхийн суурь нь үр хөндөлттэй холбогдон үүссэн бөгөөд ураг амьд явах эрхтэй, ургийн эрхэм чанарыг хүндэтгэх нь төрийн үүрэг гэх үзэл баримтлалын үүднээс ургийн эрхийг хамгаалж байна. Энэхүү хоёр эрхийн огтолцол дээр үр хөндөлтийн эрх зүйн зохицуулалтын мөн чанар бий болдог. Монгол улсын хувьд үр хөндөлттэй холбоотой харилцааг Эрүүгийн хуулиар зохицуулж байсан түүхэн уламжлалтай. Монгол улсын Эрүүгийн хуулиудад (1961, 1982) хууль бусаар үр хөндсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх бөгөөд хууль бусаар үр хөндөх гэдгийг нэгдүгээрт эхийн зөвшөөрлөөр байсан ч шаардлагатай бус тохиолдолд үр хөндсөн байх, хоёрдугаарт, эрх бүхий эмнэлгийн шийдвэргүйгээр үр хөндсөн тохиолдлыг хамруулахаар хуульчилсан байжээ. Харин 2002 оны Эрүүгийн хуулиар хууль бусаар үр хөндөх хэмээх зохицуулалтыг өөрчлөн найруулсан байна. Түүхэн судалгаанаас үзэхэд Эрүүгийн хуучин хуулиудаар ургийн эрхийг хамгаалан зохицуулж чадаагүй ч эхийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд үр хөндөх, бусад тохиолдолд үр хөндөх тохиолдолд ял оногдуулахаар хуульчилсан байсан нь ач холбогдолтой байгааг дурдах нь зүйтэй байна.

Олонхи улс орнууд өөрсдийн улс орны онцлог, түүхэн уламжлал, хүн ардын аж төрөх суух ахуй зэргээс хамааруулан хууль тогтоомжоо харилцан адилгүй тогтоодог. Монгол улсын хувьд үр хөндөлттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг бусад улс орнуудынхтай харьцуулахад нэгдүгээрт, монгол улсын хувьд ургийн эрхийн хамгаалалтыг хэдий үеэс хамгаалах шаардлагатай эсэхийг тодорхойлсон практик болон онолын судалгаа дутмаг байна, хоёрдугаарт хожуу хугацааны үр хөндөлтийг олон улсын жишигт нийцүүлэн тогтоосон хэдий ч хариуцлага тооцох механизмыг эрүүгийн хуулиар болон журмаар тодорхойлж өгөөгүй, гуравдугаарт үр хөндөлтийн өмнө жирэмсэн эмэгтэйд зөвлөгөө өгөх, үр хөндөхийн өмнө хугацаа тогтоох зэрэг процедурын зохицуулалт дутмаг байна. Үр хөндөлтийг гүйцэтгэх механизм үйл ажиллагаа нь анагаахын шинжлэх ухааны үүднээс илүүтэй тайлбарлагдаж, хэрэглэгддэг бол хариуцлага тооцох, эрхийн зөрчлийн асуудал нь хууль зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарлан хэрэглэгддэг байна. Нийтлэг байдлаар олонхи улсуудад жирэмслэлтийг арван хоёр долоо хоногоос хойш хугацаанд таслахыг хориглож хууль бус хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь ураг амьд явах эрхтэй, ургийн эрхэм чанарыг хүндэтгэх нь төрийн үүрэг гэх үзэл баримтлалын үндэслэл болохоос гадна хожуу үед үр хөндөх нь эхийн амь нас эрүүл мэндэд хүнд аюул учруулна гэж үздэгтэй холбоотой байна. Тиймээс манай улсын хувьд ургийн амьд явах эрхийг хамгаалах, эрхэм чанарыг хүндэтгэх, эхийн амь нас, эрүүл мэндийг эрсдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хориг хэм хэмжээг Эрүүгийн хуулиар тусган зохицуулах хэрэгцээ шаардлага байна.
Түлхүүр үг Үр хөндөлт, хожуу үеийн үр хөндөлт, ургийн эрх
Бүтээл бичигдсэн огноо 2017-05-09
Хуудасны тоо 12
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2017-05-22
Товч мэдээлэл үзсэн 740
Татаж авсан 30