Бүтээлийн нэр ҮНДСЭН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖООР ХАМГААЛАХ НЬ
Зохиогч адъяасүрэн Түвшинтөгс
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Хүний эрх, эрх чөлөө
Бүтээлийн товч Ургийн эрхийн хамгаалалт, түүний эрх зүйн зохицуулалтын тухайд Монгол улсын эрх зүйн орчны хүрээнд судлан үзэхэд Үндсэн хуулинд ургийн эрхийг хамгаалан зохицуулаагүй байх ба Иргэний хуулиас бусад хууль тогтоомжоор ургийн эрхийг хамгаалаагүй байна. Иргэний хуулиар ургийн өв залгамжлах эрхийг хамгаалж, боломжийг бий болгосон байх бол хохирол шаардах эрхийн хүрээнд ураг шаардах эрхгүй болох нь харагдаж байна.

Ургийн эрхийн хамгаалалтыг бий болгосон бусад улсын сайн туршлагыг судлан үзэхэд Онолын үзэл баримлалын хувьд ургийн эрхийг хамгаалах талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн эрхийн агуулга, зарчмын үүднээс олонхи эрдэмтэн судлаачид ургийн эрхийг хүлээн зөвшөөрөх хандлагатай байгаа бол нийтийн эрх зүйн эрдэмтэн судлаачид хүний амь нас төрснөөр бий болж, хуулиар хамгаалагдана гэж үзэж байна.

Хувийн эрх зүйн эрдэмтэн, судлаачдийн зарим хэсэг нь ургийн эрх байх тухай, нөгөө хэсэг нь ургийн эрхийг хамгаалж боломж олгох тухай маргасаар байна. Бусад улсын хууль тогтоомж, шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд хууль тогтоомжийн хувьд зарим улс үндсэн хуулиараа ургийн эрхийг хамгаалсан (Ирланд, Унгар зэрэг) байхад Герман улсад ургийн эрхийг тусгайлан үндсэн хуулиар хамгаалаагүй боловч шүүх үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг хууль тайлбарлах замаар хамгаалан хэрэглэж байгаа практик байна. Нийтийн эрх зүйн хувьд (Ирланд, Өмнөд африк, Америкийн Нэгдсэн улс зэрэг) үр хөндөлтийг хориглох зохицуулалтын хүрээнд ургийн эрхийг хохирогч этгээдээр тогтоон хамгаалж байгаа бол Иргэний эрх зүйн хувьд Өв залгамжлах боломжийг ихэнх улсад (Монгол, Герман, Франц, Итали зэрэг) хамгаалсан байна. Харин учирсан хохирлоо шаардах эрхийн хувьд зарим улс Иргэний хуулиараа зохицуулж (Польш, Япон, Герман зэрэг) эхэд шаардах эрхийг олгосон байна.
Түлхүүр үг Ургийн эрх, Хүний эрхэм чанар, Хүний эрх
Бүтээл бичигдсэн огноо 2017-01-01
Хуудасны тоо 13
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2018-01-05
Товч мэдээлэл үзсэн 1154
Бүрэн эхээр нь үзсэн 73
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)