Бүтээлийн нэр
Орон нутгийн шийдвэр гаргах явцад иргэдийн саналыг тусгах нь: Шийдвэрлэх арга зам
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Нутгийн удирдлага
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулинд нийгэм өөрийгөө удирдах, хөгжих механизмыг IV бүлгийн 59-р зүйлд: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”[1] гэдгийг зааж, улмаар Нутгийн өөрөө удирдах байгууллага (цаашид гэх /НӨУБ/-local authority[2])  нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, энэхүү эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэхийг Үндсэн хуулиар хориглосон.
Энэ бол иргэд, түүний төлөөлөгчид (local agency[3]) төрийн хэрэгт оролцож байгаа төдийгүй, өөрсдийн амьдралын нийтлэг асуудлыг бие даан шийдвэрлэх үндсэн хуулийн эрх зүйн зохицуулалт, үзэл санаа мөн. Гэвч энэхүү үзэл санаа нь орон нутгийн түвшинд төдийлөн хэрэгжихгүй, тунхагийн шинж чанартай байсаар байна. Тиймээс судлаач миний илтгэлийн зорилго нь орон нутгийн түвшинд иргэдийн зүгээс тухайн шатны Иргэд нийтийн хурал /ИНХ/, иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын шийдвэр гаргалтанд иргэдийн саналыг тусгахад чиглэсэн болно.
Түлхүүр үг
Шийдвэр гаргах ажиллагаа, орон нутагт шийдвэр гаргах, нутгийн өөрөө удирдах ёс, иргэдийн оролцоо
Бичигдсэн огноо
2008-04-25
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-04-04
Товч мэдээлэл үзсэн
6239
Бүрэн эхээр нь үзсэн
217
Эшлэлийн тоо
35
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Төрболд “Орон нутгийн шийдвэр гаргах явцад иргэдийн саналыг тусгах нь: Шийдвэрлэх арга зам” (2008), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/30
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх