Бүтээлийн нэр
Нийтийн эрх зүй дэх захиргааны гэрээ: хувийн эрх зүйн гэрээнээс ялгагдах онцлог, шүүхийн хяналт
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Нийтийн болон захиргааны эрх зүйн харилцаанд оролцож байхдаа буюу нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр өөрт олгогдсон үндсэн эрх, үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад захиргаа хувийн эрх зүйгээр зохицуулагдах (иргэний гэрээ) гэрээ байгуулах тохиолдол байх уу? Жишээ: төрийн өмчийг түрээслүүлж буй гэрээний хувьд нэг талаас: Эрүүл мэндийн яам чиг үүргээ буюу Эрүүл мэндийн тухай, Засгийн газрын тухай, Яамдын эрх зүйн байдлын тухай хуулиудаар ногдуулсан эрх үүргээ биелүүлж хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дэмжиж, тэднийг ажиллах нөхцөл боломжоор хангахын тулд түрээсийн байраар хангах шийдвэр (эрх олгосон захиргааны акт) гаргажээ. Нөгөө талаас: Төрийн өмчийн хороо Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд мөн л захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдсан төрийн өмчийг түрээслүүлэх гэрээг (захиргааны хамтын ажиллагааны хэлбэр) байгуулсан байна.
Энэ жишээнд төрийн өмчийг түрээслүүлэх гэрээг байгуулах, түүгээр зогсохгүй уг түрээсийн гэрээнд заавал тусгагдах зарим нөхцөлийг захиргааны эрх зүйн хэмжээ болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулсан байдаг боловч захиргаа иргэний эрх зүйн гэрээний хэлбэрийг ашиглаж байна.
Дүгнэвэл: нийтийн захиргааны байгууллага (Эрүүл мэндийн яам, Төрийн өмчийн хороо) өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад ашиглах зорилгоор дээрх “түрээсийн гэрээ” –г байгуулаагүй харин захиргааны байгууллагаас өөрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр болгон ашигласан. Нөгөө талаас захиргааны байгууллага нэг тал болон оролцсон гэрээ бүхэн захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдахгүй, төрийн өмчийг түрээслүүлэх журам нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Иргэний хуульд үндэслэгдсэн буюу зохицуулагдсан байдаг.
Түлхүүр үг
захиргаа, захиргааны гэрээ, захиргааны эрх зүй, нийтийн эрх зүй, захиргааны гэрээний зохицуулалт
Бичигдсэн огноо
2007-06-15
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2018-03-26
Товч мэдээлэл үзсэн
10084
Бүрэн эхээр нь үзсэн
832
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Цогт “Нийтийн эрх зүй дэх захиргааны гэрээ: хувийн эрх зүйн гэрээнээс ялгагдах онцлог, шүүхийн хяналт” (2007), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/341
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх