Бүтээлийн нэр
Монгол Улсын эрх зүйн систем ба хууль тогтоомжийн хөгжил
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Бусад
Бүтээлийн товч
Би Харьцуулсан эрх зүй гэсэн энэхүү хичээл дээр “Монгол Улсын эрх зүйн систем ба хууль тогтоомжийн хөгжил” сэдвээр гэрээр гүйцэтгэх даалгавар хийж гүйцэтгэлээ. Дэлхийн улсуудын эрх зүйн тогтолцоог бүл болгон ангилан төрөлжүүлсэн байдаг. Тэдгээр бүлүүдэд хэрхэн ямар үндэслэл шалгуур тавин төрөлжүүлсэн гэдгийг судлах ерөнхий зорилгыг тавин үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тэдгээр ангилал үндэслэл шалгуур нь хэрхэн хоорондоо ялгаатай мөн төсөөтэй талыг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн хөгжлйин талаар харьцуулан судалж, мөн судлаач эрдэмтдийн хэрхэн үзсэн тухай судлахыг зорилоо.
Судлагдсан байдал - Эрх зүйн тогтолцоо мөн дэлхийн улсуудын эрх зүйг тогтолцоог хэрхэн үндэслэн ямар шалгуур тавьж төрөлжүүлэх талаар энэхүү ажилбараа Д.Баярсайхан “Эрх зүйн онол”, Н.Гантулга “Төр, эрх зүйн ерөнхий онол”, С.Нарангэрэл “Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо” мөн Н.Отгончимэг “Харьцуулсан эрх зүй” гэсэн судлаач эрдэмтдийн бүтээлээс ишлэл аван харьцуулан судлан хийж гүйцэтгэлээ.
Ач холбогдол - Эрх зүйн тогтолцоог тодорхой ангилалд оруулах мөн тэдгээрийн хоорондын шалгуур болоод зохицуулалтын аргыг судлах нь танин мэдэхүйн болон арга зүйн ач холбогдолтой. Эрх зүйн тогтолцоог бүл болгон ангилах нь мөн түүний шалгуурыг тогтоосноор бидэнд илүү ойлгох мөн тэдгээрийг ялган ангилах боломжтой болно. Ингэн төрөлжүүлснээр бидэнд ойлгоход илүү дөхөм болж өгч байгаа юм.
Түлхүүр үг
эрх зүйн систем, Монгол Улсын эрх зүйн систем, Монгол Улсын хууль тогтоомжийн хөгжил,
Бичигдсэн огноо
2018-06-10
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2018-06-11
Товч мэдээлэл үзсэн
8604
Бүрэн эхээр нь үзсэн
153
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Амандых “Монгол Улсын эрх зүйн систем ба хууль тогтоомжийн хөгжил” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/358
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх