Бүтээлийн нэр
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ҮНДСЭН ХУУЛИАС БУСАД ХУУЛЬ ТАЙЛБАРЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТҮҮНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Үндсэн хуулийн эрх зүй
    - Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Дээд шүүхэд Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрхийг олгосон байдаг бөгөөд тус заалт нь Шүүхийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан байдаг. Монгол Улсын хувьд 1993 оны Шүүхийн тухай хуулийн дагуу Улсын Дээд шүүхэд иргэд, хуулийн этгээдээс хуулийн зүйл, заалтыг тайлбарлуулахаар хандсаны үндсэн дээр тогтоол гарган хууль тайлбарлаж ирсэн практик 2010 оныг хүртэл хадгалагдсаар байсан юм. Гэтэл 2012 онд Шүүхийн багц хууль батлагдсанаар Улсын Дээд шүүхээс хууль тайлбарлахдаа казуал хэлбэрээр хууль тайлбарлахаар зохицуулагдаж дээрх практикийг халсан. Ийнхүү Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-т “...Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах...” хэмээн зохицуулагдсан байсан ч энэхүү заалт хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй хэвээр байсан. 2015 онд иргэдээс Үндсэн хуулийн Цэцэд дээрх заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн мэдээлэл гаргаснаар тус заалтыг Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулсан хэмээн дүгнэж шийдвэрлэн хүчингүй болгосон байна. Үүнээс хойш Үндсэн хуулиараа хууль тайлбарлах эрх нь Улсын Дээд шүүхэд нээлттэй, хэвээр хадгалагдсаар байгаа хэдий ч нарийвчилсан хууль тогтоомж болох Шүүхийн тухай хуулиараа тус хууль тайлбарлах эрхийн тухай мөн хэрхэн хэрэгжүүлэх асуудал нь огт тусгагдаагүй буюу сул байсаар байна. Иймд Улсын Дээд шүүх мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийнхээ хүрээндээ Үндсэн хуульд заасны дагуу үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах талаар нарийвчлан судлах шаардлага үүсчээ.
Түлхүүр үг
үндсэн хууль, шүүх эрх мэдэл, Улсын Дээд шүүх, хууль тайлбарлах, албан ёсны тайлбар, албан бус тайлбар, бүрэн эрх, норматив, казуаль, абстракт, шүүхийн жишиг, Үндсэн Хуулийн Цэц
Бичигдсэн огноо
2018
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2019-01-16
Товч мэдээлэл үзсэн
1812
Бүрэн эхээр нь үзсэн
200
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn