Бүтээлийн нэр
Хувийн амьдрал халдашгүй байх эрхийн иргэний хууль дахь хамгаалалтыг үндсэн хуулийн эрх зүй талаас авч үзэх нь
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Интернетийн хурдацтай хөгжилтэй холбоотойгоор аливаа мэдээ, мэдээллийг хаанаас ч, хэзээ ч хүлээж авах, дамжуулах, тараах боломжтой болсон өнөө үед хүний хувийн амьдрал халдашгүй байх эрхийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгараад байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. …Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан. Тус зүйл заалтыг энэ судалгааны ажлын хүрээнд, хувийн халдашгүй байдал, гэр бүлийн халдашгүй байдал, захидал харилцааны нууцын халдашгүй байдал, орон байрны халдашгүй байдлыг тус тус хуулиар хамгаалах агуулгатай гэж ойлгоно.
Гэтэл, Иргэний хууль (ИХ)-аар хувийн халдашгүй байх эрх, тэр дундаа хувийн амьдрал, түүнтэй холбоотой мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалахдаа, ИХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасны дагуу “Хуулиар тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээ”-ээр хязгаарлажээ. Өөрөөр хэлбэл, ИХ-ийн 21.4-т зааснаас үзвэл бусад этгээдийн өөрийнх нь зөвшөөрөлгүй тараасан мэдээ нь хуулиар тогтоосон хувийн нууцад хамаарахгүй л бол хэдийгээр тухайн этгээд бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байгаа мэдээлэл байсан ч түүнийг тараасантай холбоотойгоор учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхгүй байна. Ийнхүү хувийн амьдрал халдашгүй байх эрхийн хамгаалагдах хүрээг хуулиар тогтоосон хувийн нууцаар хязгаарлаж ойлгох нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн амьдрал халдашгүй байх эрхийг хэт явцууруулж байна.
Дээрх асуудлыг Япон улсын жишээтэй харьцуулахад, хувийн амьдралтай холбоотой мэдээллийг нийтэд тараасантай холбоотой гэм хорын асуудлыг авч үзэхдээ хувийн амьдрал дахь бодит үнэн, түүгээр ч зогсохгүй бодит үнэн биш ч бодит үнэн мэт ойлгогдож болох мэдээлэл тараахыг хамруулан авч үздэг ба ердийн хүн (reasonable person)-ий хүлээж авах байдлыг шалгуур болгон, илүүтэй мэдээллээ нийтлүүлж буй этгээдийн сэтгэл санааны дарамт, хохирлыг хамгаалах үүднээс тараахыг хүсэхгүй байх байдлыг ч мөн харгалзаж үздэг байна.
Түлхүүр үг
халдашгүй байх эрх, халдашгүй, чөлөөтэй байх эрх, хувийн халдашгүй байх эрх, хувийн амьдрал халдашгүй байх эрх, Үндсэн хууль, Үндсэн хуулийн 16.13, Арванзургадугаар зүйлийн 13, хувийн нууц, нууц, privacy
Бичигдсэн огноо
2018-12-11
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-01-16
Товч мэдээлэл үзсэн
7511
Бүрэн эхээр нь үзсэн
446
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Цэвэлмаа “Хувийн амьдрал халдашгүй байх эрхийн иргэний хууль дахь хамгаалалтыг үндсэн хуулийн эрх зүй талаас авч үзэх нь” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/411
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх