Бүтээлийн нэр
Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэхэд тулгамдаж байгаа зарим асуудал
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх шинжилгээ
Бүтээлийн товч
Шинжлэн магадлах үйл ажиллагааны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол шүүх шинжилгээ хийх ажиллагаа юм. Шүүх шинжилгээ гэдэг нь товчоор хэлбэл аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхэд эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдсон тусгай мэдлэг эзэмшсэн хүн өөрт тавьсан асуултад хариулах зорилгоор явуулж байгаа танин мэдэхүй, логикт суурилсан ажиллагаа юм. Шүүх шинжилгээг шинжилгээ хийж байгаа зорилго, процессийн онцлогийг харгалзан хэрэг маргааны шинж, шинжилгээ хийлгэж байгаа субьект, эрүүгийн процессийн үе шат, шинжилгээ явуулж байгаа субьект, зохион байгуулалтын онцлог зэрэг шалгуураар ангилж үзэж болно. Зохион байгуулалтын онцлогоор нь шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх, шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх гэж ангилж болох бөгөөд энэхүү судалгааны ажлаар онцолж авч үзсэн асуудал бол шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэхтэй холбоотой зарим асуудал бөгөөд түүнийг эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн хүрээнд авч авч үзлээ.
Түлхүүр үг
Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх, шинжилгээг шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх
Бичигдсэн огноо
2015-08-15
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-01-17
Товч мэдээлэл үзсэн
3499
Бүрэн эхээр нь үзсэн
103
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Очирбат Б.Батмягмар “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэхэд тулгамдаж байгаа зарим асуудал” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/416
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх