Бүтээлийн нэр
Эрүүл орчинд амьдрах эрх хүний үндсэн эрх болох нь
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Эрүүл, аюулгүй орчин нь дан ганц хүн бус, бусад амьд амьтан, ургамалд ч хамаарах өргөн хүрээтэй ойлголт. Энэ нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа амь бие, эрүүл мэнддээ халтай аливаа нөлөөлөлд өртөхгүй байх, түүнээс ангид байх боломж бөгөөд эрүүл орчин нь гол төлөв байгалийн тэнцэл, хүрээлэн буй орчны төлөв байдал дээр яригддаг, агаар, ус, газар болон үүнтэй холбоотой бусад өргөн хүрээний хүчин зүйлсийг хамардаг.

Аюулгүй орчин нь нийгэм-улс төрийн шинжтэй ойлголтыг илэрхийлэх бөгөөд үүнд наад зах нь нийгэм-улс төрийн шинжтэй хүчирхийллээс ангид байх, хүчирхийллийн үед төрийн онцгой бүрэн эрхийг хууль ёсны хүрээнд хэрэгжүүлэх, олон нийтийн хэв журмыг хангах, бие махбодийн аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг бүрдүүлэх зэргийг ойлгож болно.

Харин энэ удаад эрүүл орчинд амьдрах хүний эрхийн тухайд тусгайлан авч үзнэ.
Түлхүүр үг
Хүний эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хууль зүйн баталгаа
Бичигдсэн огноо
2012-04-15
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-02-19
Товч мэдээлэл үзсэн
11033
Бүрэн эхээр нь үзсэн
516
Эшлэлийн тоо
11
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Агар-Эрдэнэ “Эрүүл орчинд амьдрах эрх хүний үндсэн эрх болох нь” (2012), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/460
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх