Бүтээлийн нэр
Тэтгэврийн сангийн хөгжлийн чиг хандлага: эрх зүйн зохицуулалт, үнэт цаасны зах зээлд үзүүлэх нөлөө
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Арилжаа & Бизнесийн эрх зүй, Үнэт цаас & Хөрөнгийн зах зээл
Бүтээлийн товч
Монголын Хөрөнгийн зах зээл (цаашид ХЗЗ гэх) бий болоод 26 жил болж байна. Хөгжлийн хувьд олон улсын түвшинд хараахан хүрэх болоогүй ч сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээнд хөгжлийн эрчээ авч эхэлж байна. Гэхдээ тус зах зээлд хөрөнгө оруулалт хийх жижиг болон байгууллагын хөрөнгө оруулагчид дутмаг байна. 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар зах зээлд олон шинэ боломжуудыг бий болгосон боловч хараахан зах зээлийн нийт активт нөлөөлөхүйц өөрчлөлт ороогүй л байна. Энэхүү судалгааны зорилго байгууллагын хөрөнгө оруулагч болох хувийн тэтгэврийн сангийн хөгжлийн олон улсын туршлага, хууль эрх зүйн орчин, Монголд нэвтэрсний үр дүнд хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөг судлахаар зорьсон. Хувийн тэтгэврийн сан нь тухайн улсын тэтгэврийн тогтолцоотой салшгүй холбоотой бөгөөд нэмэлт тэтгэврийн тогтолцоо ч гэж үздэг. Өнгөрсөн жилүүдэд Монгол улсын тэтгэврийн тогтолцоо нь нэг давхаргат тогтолцооны хэлбэрээр хөгжиж ирсэн. Гэвч нэг давхаргат тэтгэврийн тогтолцоо нь цаашид ачааллаа дийлэх чадамж улам суларсаар байна. Жилээс жилд нийгмийн даатгалын сан (цаашид НДС гэх) алдагдал хүлээх, төсвөөс уг алдагдлыг нөхөх дүр зураг ажиглагдах болсон. Үүнээс гадна нэг давхаргат тэтгэврийн тогтолцооны дараах сул талууд өндөр настнуудын амьдралд сөргөөр нөлөөлсөөр байна. Үүнд:
- Тэтгэвэрт гараад ядууралд өртөх;
- Насаараа НДШ төлсөн боловч тэтгэврээ авч чадалгүй нас барах;
- Тэтгэвэр хэт бага тогтоогдох;
Дээрх тулгамдаж буй асуудал, сул талыг шийдэх боломж нь нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх арга зам юм. Хувийн тэтгэврийн сан нэвтэрснээр ХЗЗ-д мөнгөн урсгал шинээр орох, цаашлаад хөгжлийн шинэ шатанд гарах мөн өндөр настнуудын nнийгмийн асуудлыг шийдвэрлэх томоохон боломж юм.
Түлхүүр үг
Хөрөнгийн зах зээл, Хувьцаат компани, Хязгаарлагдмал хариуцлагатай компани Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн даатгалын шимтгэл, Үнэт цаасны зах зээл, Хөрөнгийн зах зээл, Хувийн тэтгэврийн сан, Байгууллагын хөрөнгө оруулагч
Бичигдсэн огноо
2017-12-18
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-02-22
Товч мэдээлэл үзсэн
6048
Бүрэн эхээр нь үзсэн
369
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Ган-Эрдэнэ “Тэтгэврийн сангийн хөгжлийн чиг хандлага: эрх зүйн зохицуулалт, үнэт цаасны зах зээлд үзүүлэх нөлөө” (2017), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/464
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх