Бүтээлийн нэр
Гэрээний стандарт нөхцөл ба харилцан итгэлцэл шударга ёсны зарчим
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Аж ахуй эрхлэгчид гэрээний стандарт нөхцлийг түгээмэл хэрэглэх болж, стандарт нөхцлийн ач холбогдол практикт нэгэнт тодорхой болжээ. Бизнес эрхлэх явцад стандарт нөхцөл ашиглах нь гэрээний талуудын хувьд цаг хугацаа, зардал хэмнэсэн, гэрээ байгуулах оновчтой хувилбар мөн хэдий ч стандарт нөхцлийн дор үйлчлүүлэгчдийн эрх ашиг зөрчигдөх нь цөөнгүй.
Гэрээний стандарт нөхцөл нь иргэний эрх зүйн харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд хэрхэн нийцэж буйг тодорхойлох, дүгнэлт өгөх нь хуульчаас ур чадварыг шаардсан нарийн төвөгтэй процесс байж болох ч өнөөдрийг хүртэл тодорхой түвшинд энэ талаарх гадаад, дотоодын шүүхийн практик тогтож, эрдэмтэн судлаачид цөөнгүй асуудлаар нэг мөр ойлголттой болсон байна.
Гэрээний стандарт нөхцлийг шалгахдаа процессын ба материаллаг шалгалт гэсэн дарааллыг баримталж болохын зэрэгцээ гэрээнд оролцогч талуудын ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангахыг нэн тэргүүнд чухалчлах нь зүйтэй. Гэвч ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах зарчмыг шүүхийн практикт хэрхэн буулгаж хэрэглэх, нэмэлт бусад хүчин зүйлсийг хэрхэн тооцож үнэлэх, нотолгооны үүргийн хуваарилалтын асуудлыг хэрхэн авч үзэх нь ихээхэн анхаарал татсан асуудал мөн.
Түлхүүр үг
гэрээ, гэрээний нөхцөл, гэрээний стандарт нөхцөл, шударга ёс, ашиг сонирхлын тэнцвэрт байдал
Бичигдсэн огноо
2019-11-17
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-04-16
Товч мэдээлэл үзсэн
7996
Бүрэн эхээр нь үзсэн
222
Эшлэлийн тоо
16
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа “Гэрээний стандарт нөхцөл ба харилцан итгэлцэл шударга ёсны зарчим” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/508
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх