Бүтээлийн нэр
Арилжаа (худалдаа)-ны хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан
Тэмдэглэл
Судалгааны баг: Б.Амарсанаа, Д.Наранчимэг, Л.Бямбаа, С.Батбаяр, Н.Норовсамбуу, Р.Пүрэвбаатар
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Иргэний эрх зүй, Арилжаа & Бизнесийн эрх зүй
Бүтээлийн товч
Ром-Германы эрх зүйн бүлийн зах зээлийн эдийн засаг бүхий дийлэнх улсуудад иргэд хоорондынболон аж ахуй эрхлэгчтэй холбоотойхарилцааг ялгамжтайгаар зохицуулсан байдаг. Тиймээс энэхүү судалгааны хүрээнд Арилжаа(Худалдалдаа)-ны эрх зүйн болон Иргэний эрх зүйн зарчмын ялгааг судалж, манай улсын хууль тогтоомжийн хүрээнд тус зарчмууд хангагдаж байгаа эсэхийг судлан үзнэ.Арилжааны эрх зүйн онолын хувьд Иргэний хууль ба Арилжааны хууль нь дараах үндсэнзарчмын ялгаатай байна. Иргэний хууль тогтоомжийн үндсэн зарчим нь эрх тэгш байх, бие даасан байдал, өмчийнхалдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах байдаг.Арилжааны эрх зүйнүндсэн зарчим нь харилцаанд оролцогч талуудын ашгийн төлөөх зорилгыг хамгаалах, гэрээний эрх чөлөө, хэлцэл хийхэд хялбар зардал багатай бөгөөд түргэн шуурхай байх, хэлцлийн хэлбэрийг тохирох уян хатан байх, хэлцлийн найдвартай баталгаат байдлыг хангах, гадаад илэрхийлэлд итгэх буюу хэлцэлд итгэх итгэлийг хамгаалах, хариуцлагатай байх зэрэг зарчмуудыг гол болгодог. Эдгээр зарчмууд нь аж ахуйн үйл ажиллагааны чиглэл зорилгод үйлчилдэг. Жишээлбэл, аж ахуй эрхлэгч аль болох бага зардал үнээр авч, мөн аль болох түргэн, өндөр үнээр буцааж худалдах хүсэлтэй. Энэ нь аж ахуй эрхлэгч бүрийн нийтлэг хэрэгцээг харуулдаг. Энэхүү зарчмуудыг дэлгэрүүлэн Арилжааны эрх зүйд дараах онцлогуудыг харгалзан зохицуулалтын обьектийг ялгамжтай тогтоодог.
Түлхүүр үг
худалдаа, арилжаа, аж ахуйн үйл ажиллагаа, арилжааны хуууль, аж ахуй эрхлэгч, аж ахуйн эрхлэгчийн бүртгэл, арилжааны эрх зүй
Бичигдсэн огноо
2019-10-13
Хуудсын тоо
102
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-05-15
Товч мэдээлэл үзсэн
7179
Бүрэн эхээр нь үзсэн
809
Эшлэлийн тоо
71
Санал болгож буй эшлэлийн загвар
Ханнс Зайделийн Сан, “Эрх зүйн боловсрол” академи “Арилжаа (худалдаа)-ны хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/519
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх