Бүтээлийн нэр
"Гэмт хэргийн статистикийн онол, хэрэглээний асуудал" хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээл
Хэлбэр
Докторын диссертаци
Салбар
Эрүүгийн эрх зүй, Криминологи
Бүтээлийн товч
Судлаач Б.Мөнхдорж докторын судалгааныхаа ажлын үр дүнг хууль зүй, математик, статистикийн салбарын эрдэмтэн, судлаачдын хүртээл болгох, докторантурт суралцаж буй судлаач нарт докторын судалгааны ажил хийх "Эрдмийн хөтөч" болгон ашиглуулах зорилгоор диссертаци, хавсралт болон хураангуйг монгол, англи, орос хэлээр оруулан, power point-ын танилцуулга зэргийг багтаан хэвлүүлсэн бүтээл юм.

Энэ бүтээл нь гэмт хэргийн статистик зүйн үзэл баримтлал, онол, арга зүйг судалсан, өнөөгийн байдал, тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, арга зүйн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн, гэмт хэргийн статистик зүйн мэдлэгийн дэд салбарыг хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан эрдэм шинжилгээний бүтээл төдийгүй суурь судалгааны ажил юм.

Судалгааны зорилго, зорилт
Энэхүү судалгааны зорилго нь хууль зүй, криминологи, виктимологи, статистикийн шинжлэх ухааны уялдаа шүтэлцээнд хууль зүй, гэмт хэргийн статистикийг ангилан авч үзэж, гэмт хэргийн статистикийг онолын түвшинд тодорхойлж, түүний тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, арга зүй, хэрэглээг
боловсронгуй болгох үндэслэл бүхий дүгнэлт, санал боловсруулж, дэвшүүлэхэд оршино.

Зорилт
Дээрх зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэв. Үүнд:
1. Статистикийн шинжлэх ухаан, хууль зүй, гэмт хэргийн статистикийн мөн чанар, ангиллыг судлах;
2. Хууль зүй, криминологи, виктимологийн шинжлэх ухаанд статистикийн гүйцэтгэх үүрэг, гэмт хэргийн статистикийг тодорхойлох;
3. Гэмт хэргийн статистикийн түүхэн уламжлалыг судалж, дүн шинжилгээ хийх;
4. Гэмт хэргийн статистикийн арга зүйг практиктай хэрхэн уялдаж байгаа болон мэдээллийн технологийн хэрэглээний байдалд дүн шинжилгээ хийх;
5. Гэмт хэргийн статистикийн тулгамдсан асуудлыг нээн илрүүлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох;
6. Гэмт хэргийн статистикийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар үндэслэл бүхий дүгнэлт, санал боловсруулах зэрэг болно.

Удиртгал

Нэгдүгээр бүлэг. Гэмт хэргийн статистикийн онол, арга зүйн үндэслэл
1.1.Статистикийн шинжлэх ухаан ба хууль зүйн статистикийн мөн чанар, ангилал
1.2.Хууль зүй, криминологийн шинжлэх ухаанд статистикийн гүйцэтгэх үүрэг, гэмт хэргийн статистик

Хоёрдугаар бүлэг. Гэмт хэргийн статистикийн арга зүйн хэрэглээнд хийсэн дүн шинжилгээ
2.1.Гэмт хэргийн статистикийн түүхэн уламжлал
2.2.Гэмт хэргийн статистикийн арга зүй, түүний хэрэглээ
2.3.Гэмт хэргийн статистик дахь мэдээллийн технологийн хэрэглээ

Гуравдугаар бүлэг. Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох арга зам
3.1.Гэмт хэргийн статистикийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
3.2.Гэмт хэргийн статистикийн тогтолцоог сайжруулах нь
3.3.Гэмт хэргийн статистикийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь

Дүгнэлт
Санал
Түлхүүр үг
Гэмт хэрэг, статистик, хууль зүйн статистик, эрүүгийн эрх зүйн статистик, гэмт явдлын статистик, гэмт хэргийн статистик, онол, арга зүй, хэрэглээ, математик статистик, хорих ялыг дүйцүүлэн хасах аргачлал, нуугдмал гэмт явдлын түвшин, Crime stats загвар, Crime stats-IT загвар, Crime stats process загвар.
Бичигдсэн огноо
2018-06-29
Хуудсын тоо
324
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-05-20
Товч мэдээлэл үзсэн
5501
Бүрэн эхээр нь үзсэн
50
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Мөнхдорж “"Гэмт хэргийн статистикийн онол, хэрэглээний асуудал" хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээл” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/521
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх