Бүтээлийн нэр
IPO хэрхэн хийх вэ? гарын авлага
Хэлбэр
Гарын авлага & Аргачлал
Салбар
Үнэт цаас & Хөрөнгийн зах зээл
Бүтээлийн товч
Сүүлийн жилүүдэд IPO хийх сонирхолтой компаниудын тоо ихсэж байна. 2018 оны 1 сараас 2019 оны 05 сар хүртэлх хугацаанд нийт 9 компани IPO хийж үнэт цаасны зах зээлээс 50,5 тэрбум төгрөгийн урт хугацааны санхүүжилтийг татан төвлөрүүлээд байна. Энэ цаг хугацаа нь Үнэт цаасны зах зээлийн түүхэнд богино хугацаанд хамгийн олон IPO гарсан түүхэн үзүүлэлт юм.

Компаниуд зээлийн богино хугацаат санхүүжилтээс татгалзаж IPO хийж урт хугацаат санхүүжилтийг сонгож буй нь цаашид Монгол улсын ганц тулгуурт санхүүгийн зах зээлийн хөгжил тэлж олон тулгуурт бүтэцрүү шилжиж буй томоохон дэвшил гэж үзэж боломжтой юм.

Шинээр IPO хийх сонирхолтой компаниуд ихсэх тусам IPO хэрхэн хийх талаарх мэдээлэл авах боломж, холбогдох мэдээллүүд дутмаг тул энэхүү гарын авлагаар дамжуулан IPO хийхтэй холбоотой анхан шатны мэдээллийг олгохыг зорилоо.

Энэхүү гарын авлагыг боловсруулахад Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, СЗХ, МХБ-н Үнэт цаасны бүртгэлийн журам зэрэг хууль, эрх зүйн акт, EY олон улсын аудитын компанийн боловсруулсан дэлхийн улс орнуудын хөрөнгийн биржүүдийн харьцуулсан судалгааг тус тус ашиглалаа.
Түлхүүр үг
IPO, үнэт цаасны зах зээл, хувьцаагаа нийтэд анх удаа санал болгох, урт хугацааны хөрөнгө оруулалт татах
Бичигдсэн огноо
2019-05-21
Хуудсын тоо
17
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-05-21
Товч мэдээлэл үзсэн
6616
Бүрэн эхээр нь үзсэн
417
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Ган-Эрдэнэ “IPO хэрхэн хийх вэ? гарын авлага” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/523
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх