Бүтээлийн нэр Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл, шаардлага, тэдгээрт тавигдах тусгай урьдчилсан нөхцлүүд
Зохиогч Гочоогийн Банзрагч
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Процессын эрх зүй
  • Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл тус бүр нь өөр өөр урьдчилан нөхцөл хангагдсан байхыг шаарддаг. Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрлүүдэд дарамт учруулсан /сөрөг нөлөөлөл бүхий/ захиргааны актыг хүчингүй болгуулахад чиглэгдсэн “хүчингүй болгох нэхэмжлэл”, татгалзсан, эсхүл гаргаагүй захиргааны актыг гаргуулахад чиглэгдсэн “даалгах нэхэмжлэл”, захиргааны актаас бусад үйл ажиллагаанд чиглэгдсэн “болиулах (үйлдэл хийхээс татгалзуулах ) нэхэмжлэл”, мөн “тогтоох нэхэмжлэл”, болон бусад “тодорхойлох нэхэмжлэл”-ийн төрлүүд хамаарна.

Тогтоох нэхэмжлэл нь дотроо нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг, захиргааны акт илт хууль бус болохыг, захиргааны акт хууль бус байсныг, ирээдүйд бий болох эрх зүйн харилцаа нь хууль бус болохыг урьдчилан тогтоох, түүнчлэн нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад эрх зүйн харилцаа нь маргаантай бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц бол явцад нь тогтоох гэсэн төрлүүдтэй байдаг.

Энэхүү өгүүлэлд захиргааны хэргийн шүүхэд гаргах дээрх нэхэмжлэлийн төрлүүд, тэдгээрт тавигдах урьдчилсан нөхцөлүүдийн талаар авч үзсэн бөгөөд нэхэмжлэлийн төрөлтэй холбоотой манай улсын захиргааны хэргийн шүүхийн практкикт тулгамдаж буй асуудлуудын талаар хөндсөн болно.
Түлхүүр үг захиргааны хэргийн шүүх, нэхэмжлэл, нэхэмжлэлийн төрөл, захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл, хүчингүй болгох нэхэмжлэл, тогтоох нэхэмжлэл, даалгах нэхэмжлэл, үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэл, ерөнхий үүрэг хүлээлгэх нэхэмжлэл
Бүтээл бичигдсэн огноо 2019.05 сар
Хуудасны тоо 13
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2019-05-29
Товч мэдээлэл үзсэн 773
Бүрэн эхээр нь үзсэн 87
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)