Бүтээлийн нэр
Амьд явах эрх ба цаазаар авах ял
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн "амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно" гэж заасан. Энэ заалтын дагуу зөвхөн Эрүүгийн хуульд заасан тохиолдолд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цаазаар авах ял оногдуулж болох бөгөөд бусад бүх тохиолдолд хүнийг цаазлахыг хориглосон гэж ихэнх хуульч, судлаачид үздэг. Гэхдээ Эрүүгийн хууль батлах нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал учраас Улсын Их Хурал цаазаар авах ялыг бүрэн халах боломжтой бөгөөд ийнхүү халахыг Үндсэн хуулиар хориглоогүй.

Улсын Их Хурал Иргэний болон улс төрийн эрхийн тухайн олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд нэгдэн тухай хуулийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталж цаазаар авах ялыг халах үүргийг олон улсын өмнө хүлээсэн нь зөв байсан гэдгийг энэхүү өгүүллээр нотлохыг зорьсон.
Түлхүүр үг
хүнийн эрх, хүний эрхэм чанар, амьд явах эрх, цаазаар авах ял, цаазаар авах ялыг халах, амьд явах эрх ба цаазаар авах ял, цаазаар авах ял ба гэмт хэргийн гаралт, цаазаар авах ял ба дэлхийн нийтийн хандлага
Бичигдсэн огноо
2015-10-10
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-11-19
Товч мэдээлэл үзсэн
8851
Бүрэн эхээр нь үзсэн
891
Эшлэлийн тоо
17
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхсайхан “Амьд явах эрх ба цаазаар авах ял” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/610
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх