Бүтээлийн нэр
Эд юмсын эрх зүйн үндэс болох газар бүртгэлийн суурь болох нь
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Өмчийн эрх зүй
Бүтээлийн товч
Эрт дээр үеэсээ газар хувьд өмчлөгдөж, өмчлөгчид тэрхүү газраа аливаа байдлаар ашиглах, түүний үр шимийн ач холбогдлийг хүртсээр иржээ. Энэ нь газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, газрын үнэ цэнийг нэмэгдүүлснээр өөрийнхөө мэдлийн газарт ноёрхол тогтоохоос гадна хөрш зэргэлдээ эсхүл бусдын газрыг ашиглах хэрэгцээ, шаардлага гарсан байна. Иргэний эрх зүй дэх үл хөдлөх эд хөрөнгө нь эртнээс газар гэх ухагдахуунаас үүдэлтэй байсан нь эд юмсын эрх зүй дэх бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ихэнх тохиолдолд газар нь түүнд оролцож, мөн бүрэн эрхийг хэрэгжүүлэх үндэс нь ашиглах эрх байсан тул өөрийн газраас гадна бусдын газарт харьцангуй мэдлийг бий болгож бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр бусдын эд хөрөнгийг хязгаарласнаар өөр төрлийн эрхүүдийг бий болгосон байна. Тухайлбал: бусдын газар мал бэлчээх, газар дээгүүр ачаа тэрэг зөөх, ус, суваг, шуудуу гаргаж авах, тариалан зэргээр түр хугацааны болон тодорхой хугацааны турш бусдын газрыг ашиглаж байжээ.

Газар нь эрт дээр үеэсээ үл хөдлөх эд хөрөнгө болох ойлголт нь манай оронд болоод гадаад орнуудад өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн суурь нь газар байж. Тэгвэл эд хөрөнгийн бүртгэлийн суурь нь газар байж чадаж байна уу гэдэгт solo cedit зарчмыг манай улс хүлээж авсан уу эсхүл түүний гажих нөхцөлийг хүлээж авсан уу гэх тайлбарын хүрээнд дүгнэлт өгөхийг зорив.
Түлхүүр үг
Эд юмсын эрх, газар, үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрх, эд хөрөнгийн бүртгэл, solo cedit
Бичигдсэн огноо
2019-10-26
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-01-18
Товч мэдээлэл үзсэн
4478
Бүрэн эхээр нь үзсэн
65
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Батцэнгэл “Эд юмсын эрх зүйн үндэс болох газар бүртгэлийн суурь болох нь” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/668
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх