Бүтээлийн нэр
Зөрчлийн хэргийг захиргааны хэргийн шүүхэд анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд анхаарвал зохих зарим асуудал: хяналтын шатны шүүхийн тогтоолд хийсэн дүн шинжилгээ
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Зөрчил
Бүтээлийн товч
Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг тус тус баталж, эдгээр хуулиуд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2019.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналтын шатны журмаар зөрчлийн 48 хэрэг хянан шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн шийдвэрийн 37.5 хувийг хэвээр үлдээж, 27.1 хувийг өөрчилж, 35.4 хувийг хүчингүй болгосон бол давж заалдах шатны шүүхийн магадлалын 62.5 хувийг хэвээр үлдээж, 10.4 хувийг өөрчилж, 27.1 хувийг хүчингүй болгожээ.
Энэ үзүүлэлтийг УДШ-ээр 2018, 2019 онуудад тус тус хянан шийдвэрлэгдсэн нийт захиргааны хэргийн шийдвэрийн чанартай харьцуулахад анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдөж, хүчингүй болсон үзүүлэлт 28 хувиар нэмэгдсэн байна.
Энэ нийтлэлээр, зөвхөн анхан шатны шүүхээс энэ төрлийн маргааныг хянан шийдвэрлэхэд гаргаж буй алдааг эдгээр 48 хэргийг хянан шийдвэрлэсэн УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд дурдсан эрх зүйн дүгнэлт /казуал тайлбар/-д тулгуурлан гаргаж тавихдаа 1/ Зөрчлийн тухай хууль, бусад хуулийг тайлбарлан хэрэглэхэд гарсан алдаа, 2/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлан хэрэглэхэд гарсан алдаа, 3/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг тайлбарлан хэрэглэхэд гарсан алдаа гэж бүлэглэн авч үзэхээс гадна зөрчлийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх захиргааны хэргийн шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбоотой бусад асуудлыг хөндөнө.
Түлхүүр үг
зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хэргийн шүүх, шийдвэрийн тогтвортой байдал,
Бичигдсэн огноо
2020-03-30
Хуудсын тоо
22
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-03-17
Товч мэдээлэл үзсэн
4823
Бүрэн эхээр нь үзсэн
77
Эшлэлийн тоо
26
Санал болгож буй эшлэлийн загвар
З.Ганзориг “Зөрчлийн хэргийг захиргааны хэргийн шүүхэд анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд анхаарвал зохих зарим асуудал: хяналтын шатны шүүхийн тогтоолд хийсэн дүн шинжилгээ” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/691
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх