Бүтээлийн нэр
Нээлттэй зах зээлд компанийн бонд хэрхэн гаргах вэ? /гарын авлага/
Хэлбэр
Гарын авлага & Аргачлал
Салбар
Үнэт цаас & Хөрөнгийн зах зээл
Бүтээлийн товч
Компаниуд үйл ажиллагаагаа өргөтгөх, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтаа босгох зэрэгт шаардлагатай хөрөнгө оруулалтыг олон төрлийн эх үүсвэрээс авах боломж Санхүүгийн зах зээлд бий. Үүнд:
- Банк, ХЗХ, ББСБ-н зээл
- IPO хийх
- Бонд нээлттэй эсхүл хаалттай зах зээл дээр гаргах
- Хувьцаагаа хаалттай хүрээнд зарах г.м

Нөгөө талаас иргэн, хуулийн этгээд хувьцаа, бонд, хадгаламж гэх зэргээн олон төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар өөрийн хөрөнгөө өсгөх боломж санхүүгийн зах зээлд бйи.

Дээрх хэлбэрүүдээр хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалт хийхэд андеррайтер, банк, бирж гэх мэт олон төрлийн санхүүгийн зуучлагч байгууллага байх ба эдгээр зуучлагчид нь бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогоос шалтгаалан өөр өөрийн онцлог нөхцөл, зардалтай байдаг.

Банкны зээлийн дундаж хүү жилийн 21-23%, хадгаламжийн дундаж хүү жилийн 10-13%-тай байх ба банкны ашиг 4-5% байдаг, ББСБ-ын зээлийн дундаж хүү жилийн 42 %-тай байх ба ашиг хэдэн хувь байхыг тухайн ББСБ-д ямар эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийгдсэнээс шалтгаалдаг.

Монголчуудын хувьд зээл, хадгаламжийн бүтээгдэхүүнийг ихээр ашигладаг боловч хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг бүтээгдэхүүн болох бонд /Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд бондыг “өрийн хэрэгсэл”, Компанийн тухай хуульд бондыг “өрийн бичиг” гэж томьёолсон байдаг/, хувьцаа г.м санхүүгийн хэрэгслийг ашиглан хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт татах чиглэлд дадаж суралцаагүй байна.
Жишээ нь банкнаас зээл авснаас 17-19%-н хүүтэй бонд гаргах, банканд 11-13%-н хүүтэйгээр мөнгөө хадгалуулснаас 17-19%-ийн хүүтэй бондад хөрөнгө оруулах нь илүү ашигтай сонголт гэж ойлгож болно.

Иймд энэхүү гарын авлагаар хөрөнгө оруулалт татах эсхүл зээл авахаар төлөвлөж буй компаниудад үнэт цаасны зах зээлээс нээлттэй хүрээнд бонд гаргаж хөрөнгө оруулалт хэрхэн татах талаарх тайлбар, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хүргэх зорилгоор боловсрууллаа.
Түлхүүр үг
Компанийн бонд, Үнэт цаас, Санхүүгийн хэрэгсэл, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны бүртгэлийн журам,
Бичигдсэн огноо
2020-05-06
Хуудсын тоо
25
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-05-07
Товч мэдээлэл үзсэн
6264
Бүрэн эхээр нь үзсэн
217
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Ган-Эрдэнэ “Нээлттэй зах зээлд компанийн бонд хэрхэн гаргах вэ? /гарын авлага/” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/707
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх