Бүтээлийн нэр
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Эрүүгийн хуулиар эсхүл Зөрчлийн тухай хуулиар доромжлол, гүтгэлгийг гэмт хэрэгт тооцож шийтгэх зохицуулалт нь үндсэн эрхийг хязгаарлахад тавигдах дээрх зугаан гол нөхцөлийн нэг болох тохирсон (зайлшгүй) байх зарчмыг зөрчдөг учраас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчдөг.
Хүний алдар хүнд халдашгүй байх эрх бол Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13-т буй халдашгүй, чөлөөтэй байх ерөнхий эрхээр хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн эрх учраас алдар хүндийг гүтгэлэг, доромжлолоос хамгаалах шаардлага гардаг. Гэвч, гүтгэх, доромжлохыг гэмт хэрэг, зөрчилд тооцож баривчлах, торгох ялаар шийтгэх нь алдар хүндийг хамгаалахад тохирохгүй, зайлшгүй биш юм. Учир нь, ийм зохицуулалт нь олон нийтийн шүүмжийг намжаах, хаахад урвуулан ашиглагддаг төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд айдас төрүүлдэг, мөн алдар хүндийг хамгаалах ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэт хязгаарладаг арга зам юм.
Иймд, 2002 оны Эрүүгийн хуульд байсан гүтгэх, доромжлох ерөнхий гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд оруулаагүй нь маш чухал шинэчлэл болсон. Гэвч, сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд хэвээр үлдээж торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн олон төрлийн хүнд ялаар шийтгэхээр зааж, гүтгэлгийг Зөрчлийн тухай хуулиар хориглож их хэмжээгээр торгох шийтгэл ногдуулж байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчиж, хэрэгжилтэд нь сөргөөр нөлөөлдөг.

Түлхүүр үг
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, үндсэн эрхийг хязгаарлахад тавигдах гол нөхцөл, эрүүгийн эрх зүйн гүтгэлэг, иргэний эрх зүйн гүтгэлэг, тохирсон (зайлшгүй) байх зарчим, нэхэмжлэгчийн нотлох үүрэг, шүүмжийг хүлцэн тэвчихүй, олон нийтийн зүтгэлтэн, үндэслэл бүхий хэвлэлт, үнэт зүйлийн шийдвэр, сэтгүүлчийн эх сурвалжийн хамгаалалт.
Бичигдсэн огноо
2017-12-04
Хуудсын тоо
38
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-07-09
Товч мэдээлэл үзсэн
4614
Бүрэн эхээр нь үзсэн
387
Эшлэлийн тоо
56
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхсайхан
“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь” (2017), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/715
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Зураач, зураасан зургийн зураач Б.Насанцэнгэлийн зургуудыг онлайнаар захиалан аваарай
23 hours ago
"Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын төсөл боловсруулахад анхаарах асуудал" сэдэвт видео хичээл байршлаа
1 day ago
Прогэр гэж юу вэ?
5 days ago
2024 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хууль зүй, дотоод хэргийн яам төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Ажиллагааг түр зогсоох эрхгүй
2024-03-13
-
Сонгуульд нэр дэвшигч сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэх үүрэгтэй
2024-03-11
-
Зөөлөн ултай биеийн тамирын гутлыг аюултай багаж хэрэгсэл гэж үзэв
2024-03-06
-
Хаянхярваагийн Сэлэнгэ
2024-03-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy .
“Залилах” гэмт хэргийг хөрөнгө завших гэмт хэрэг болон иргэний эрх зүйн гэрээний маргаанаас ялгах нь2024-03-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-03-14 Судалгааны тайландуудаж байна ! -
Адъяасүрэн Түвшинтөгс
2024-03-13 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хаянхярваагийн Сэлэнгэ
2024-03-13 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтангэрэлийн Удвал
2024-03-11 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-03-11 Судалгааны тайландуудаж байна ! -
Чимэдбалдир Жадамба
2024-03-11 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Judilogy .
2024-03-11 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Нямсүрэнгийн Мөнхнаран
2024-03-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !