Бүтээлийн нэр
Албан татварын бодлого ба эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн харилцан хамаарлын асуудалд
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй, Иргэний эрх зүй, Татварын эрх зүй
Бүтээлийн товч
Улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчим эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаанд бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байна. Тодруулбал, Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоос 2 хувийн албан татвар авахаар зааснаас үүдэн иргэд бодит байдалд хийж буй худалдах худалдан авах тохиролцоогоо бэлэглэлийн гэрээгээр халхавчилж, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бус бэлэглэлийн гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж байна. Энэ нь дараах практик үр дагаврыг үүсгэж байна. Үүнд:
1-рт, Бодит байдалд чухам ямар хэмжээний үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдагдаж, хөрөнгийн зах зээлийн эргэлтийн жинхэнэ мөнгөн дүн ямар байгааг улсын бүртгэлийн байгууллагаас илэрхийлж, гаргах боломжгүй байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой албан ёсны анхдагч мэдээллүүд бодитойгоор бүртгэгдэж, илэрхийлэгдэж чадахгүйд хүрч байна.
2-рт, Хүчин төгөлдөр худалдах худалдан авах, бэлэглэлийн болон бусад өмчлөх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэн баталгаажуулах учиртай. Харамсалтай нь дээрх татварын хувь хэмжээнээс үүдэн халхавч хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсээр байна.
Түлхүүр үг
албан татварын бодлого, улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, татвар ба бүртгэл, үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогын албан татвар, 2 хувийн татвар, улсын бүртгэл үнэн зөв байх, халхавч хэлцэл, бэлэглэлийн гэрээ, хуурамч гэрээ, хүчин төгөлдөр бус хэлцэл
Бичигдсэн огноо
2010-12-25
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-04-22
Товч мэдээлэл үзсэн
7161
Бүрэн эхээр нь үзсэн
410
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Мөнхжаргал “Албан татварын бодлого ба эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн харилцан хамаарлын асуудалд” (2010), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/72
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх