Бүтээлийн нэр
Монгол Улсын шүүх эрх мэдэл дэх иргэдийн оролцооны тогтолцоо, Үндсэн хуулийг тайлбарлах асуудлын хүрээнд
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол улсын Үндсэн хуулийн 16.14 “...шударга шүүхээр шүүлгэх...эрхтэй”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд “Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн тэгш үндсэн дээр нээлтэй, шударгаар шүүлгэх эрхтэй”, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 14 дүгээр зүйлийн 1-д “...Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн аливаа ялыг авч хэлэлцэхэд буюу иргэний ямар нэг байцаан шийтгэх ажиллагаанд эрх үүргийг нь тодорхойлоход хуулийн дагуу байгуулагдсан, эрх мэдэл бүхий, бусдын нөлөөнд автагдаагүй гагцхүү хуульд захирагдах шүүхээр хэргээ нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй” хэмээн хүний салшгүй эрх байхаар тунхагласан байна.
Шударга шүүхээр шүүлгэх үндсэн хуулийн зарчмыг судлаачид дараах агуулгаар тайлбарладаг Х.Тэмүүжин “...Өөрийн холбогдсон болон сонирхсон хэрэг маргааныг “шударга шүүхээр шүүлгэх эрх” бол хүний эрх, эрх чөлөө, нэр төр, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллага, албан тушаалтан, нийгмийн аливаа хүчний зүгээс дур зоргоороо халдан эвдэхээс хамгаалах төдийгүй нөгөөтэйгүүр энэ эрх нь шүүх эрх мэдлийн байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас, шударга бус хууль тогтоомжоос иргэдийг хамгаалах эрх зүйн үндсэн механизм болох бөгөөд товчоор хэлбэл шударга шүүхээр шүүлгэх эрхийн агуулга нь хүний эрхийг төр, хуулийн зүй бус халдлагаас баталгаатай хамгаалахад оршино...” , Г.Совд “Шударга шүүхийн үйл ажиллагааны зарчим нь аливаад алагчлалгүй, шударга шийдвэр гаргах хоёрын нийлбэрээр хэмжигдэнэ. Алагчлалгүй хандах гэдэг бол хууль шүүхийн өмнө адил тэгш байх Үндсэнхуулийн зарчмыг хангадаг...Шударга шийдвэр...шүүхээс хэрэг маргааныг хянаж үзээд эцэслэн шийдвэрлэхдээ хүн бүрийн үйлдсэн зөрчлийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, үйлдлээ хэрэгжүүлсэн арга, гэм буруугийн хэлбэр, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх талаарх хуулийн заалт, хэрэгт холбогдсон хүний хувийн байдал зэргийгбүх талаас нь дүгнэж хүн бүрт ялгамжтай хандах явдал юм...” , Б.Чимид “...Шударга шүүх байхын эрх зүйн үндэс нь шүүх эрх мэдлийн үндсэн зарчмууд бөгөөд ...“анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулах” ...” нь шүүх эрх мэдлийн үндсэн зарчим хэмээн үзсэн байдаг.
Өөрөө хэлбэлшударга шүүх гэдэг нь төвийг сахисан, ил тод, нээлттэй шүүн таслах ажиллагааны баталгааны тухай агуулгыг багтаах ба шууд болон шууд бус нөлөөлөл, дарамт, сүрдүүлэг, хэлэлцээр үл орших тухай ойлголтыг илэрхийлэхээр байна.
Иргэн шүүх бүрэлдэхүүнд орж хэрэг шийдвэрлэх нь шүүхийн ил тод, нээлттэй байх зарчимд бүрэн нийцэж, шүүхийн шүүн таслах ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоож, шүүхээс шударга шийдвэр гарах үндсэн механизм болох учиртай.Энэ талаар судлаач Х.Тэмүүжин шүүхийн шүүгчийн хараат бус байдлаар хамгаалагдсан шүүгчид гагцхүү хуульд захирагдан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ханган ажиллаж буйг ил тод харуулан иргэдийн итгэлийг бэхжүүлэх, нөгөө талаар шүүн таслах ажиллагааг хариуцлагажуулахад чухал ач холбогдолтой шударга ёсонд нийцсэн механизм бол иргэдийн төлөөлөгчийн шүүх бүрэлдэхүүн дэх оролцоо хэмээн дүгнэсэн нь бий.
Шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгч оролцохын ач холбогдлыг дэлхийн улс орнуудад “маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд олон янзын мэдлэг, туршлага бүхий иргэн оролцсоноор илүү сайн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана, иргэн, шүүгч хоёрын эрх мэдлийн хуваарилалтыг сайн хийж өгсөнөөр хамтын шийдвэр гаргах зарчим илүү үр дүнтэй хэрэгжинэ” гэх хандлага хүчтэй хөгжиж байна.
Түлхүүр үг
Шүүх дэх иргэдийн оролцоо, шүүхийн иргэдийн төлөөлөгч, шударгаар шүүлгэх эрх, jury system-тангарагтны шүүх, lay judge-мэргэжлийн биш шүүгч, Япон Улсын шүүх дэх иргэдийн оролцоо, Солонгос Улсын шүүх дэх иргэдийн оролцоо, Герман Улсын шүүх дэх иргэдийн оролцоо,
Бичигдсэн огноо
2013-04-11
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-04-24
Товч мэдээлэл үзсэн
7090
Бүрэн эхээр нь үзсэн
222
Эшлэлийн тоо
37
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Давааням Ж.Содномдаржаа “Монгол Улсын шүүх эрх мэдэл дэх иргэдийн оролцооны тогтолцоо, Үндсэн хуулийг тайлбарлах асуудлын хүрээнд” (2013), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/78
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх