Бүтээлийн нэр
Өмгөөлүүлэх эрх ба гэм буруугүйд тооцох зарчим
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
ГУРВАН удаа цаазаар авах ял сонссоны эцэст гэм буруугүй болох нь тогтоогдож, цагаатгагдсан Эрдэнэ-Очирын гэх хэргийг сонсоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү дуулиант хэргийг бодоход өөрийн эрхгүй дараах асуултуудыг өөртөө тавимаар санагддаг юм. Хэргийн үйл баримт болгоныг өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд мэдрүүлэх боломж манайд хэр зэрэг байна?, шүүх бүрэлдэхүүн яллах талын нотлох баримтад хэтэрхий хөтлөгдөж, урьдчилсан байдлаар шийдвэргаргаж, түүнийгээ шүүх хуралдаанаар давтаад байнауу? гэх асуултууд.

Эрүүгийн хэргийн мөрдөн шийдвэрлэх ажиллагааны гол цөм нь шүүх хуралдаан биш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат болоод байгаа нь сүүлийн үеийн маргааны гол сэдэв болж байна. Учир нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэргийг эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой бүхий л баримт сэлт бүрддэг. Энэ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бий болсон хавтаст хэрэг нь шүүгчийн нотлох баримтыг үнэлэх, шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход сөргөөр нөлөөлж болох бөгөөд үүнийг сэжигтэн этгээд, түүний өмгөөлөгчидийн оролцоотойгоор засах боломжтой юм. Учир нь өмгөөлөгч шүүх хуралдаанд мэтгэлцэх тал болон оролцдог тул шүүгчдэд хэргийн байдлыг үнэн зөв ойлгож, шударга шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлнэ. Өмгөөлөх тал яллах талын эсрэг үндэслэлтэй, ялах магадлалтай эсэргүүцэл гаргах нь тэдний байцаан шийтгэх ажиллагаанд хэрхэн оролцох болон эрх нь ямар хэмжээнд олгогдсон эсэхээс ихээхэн хамааралтай.
Түлхүүр үг
Гэм буруутайд үл тооцох зарчим, өмгөөлүүлэх эрх, хавтаст хэрэг шүүгчийн сэтгэл зүйд нөлөөлөх нь, өмгөөлөгчийн эрх
Бичигдсэн огноо
2012-04-15
Хуудсын тоо
5
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-04-12
Товч мэдээлэл үзсэн
8475
Бүрэн эхээр нь үзсэн
797
Эшлэлийн тоо
8
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга “Өмгөөлүүлэх эрх ба гэм буруугүйд тооцох зарчим” (2012), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/8
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Бат-Эрдэнэ Б. “Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй” ерөнхий анги УБ., 2000., 50 дахь тал.

[2] Бямбаа Ж. “ МУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх э’рх зүйн үндсэн асуудлууд” УБ., 2008. 76 дахь тал.

[3]  Ханнс Зайделийн сан “Эргэцүүлэл” сэтгүүл. УБ., 2001. № 12

[4] Мөн тэнд

[5] Мөн тэнд /дам ишлэв/.

[6] Мөн тэнд /дам илэв/

[7] МУИС-ийн ХЗС. Судалгааны материалын эмхтгэл. 2006 оны 5 дугаар сар.

[8] Манай улс жилд 22000 гаруй хэрэг илрүүлдэг, үүнээс 12000 орчим нь  хэрэгсэхгүй болдог, 7000 орчим нь шүүхээр шийдэгддэг, 3000 орчим нь шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаагддаг гэсэн байна.