Бүтээлийн нэр
Захиргааны актыг хүчингүй болгохтой холбоотой зарим асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Захиргааны эрх зүйн онолоор захиргааны актыг “дарамт учруулсан” (үүрэг болгосон), “эерэг байдал бий болгосон” (эрх олгосон) гэж хоёр ангилдаг. . Сөрөг нөлөөлөл бүхий алдаатай захиргааны актыг хүчингүй болгоход иргэд талархалтайгаар хүлээн авдаг ба бүр өөрсдөө түүнийг хүчингүй болгуулахыг шаардсан байдаг. Иргэдэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг арилгаж тэрхүү зөрчигдсөн хууль ёсны харилцааг буцаан сэргээн тогтооход эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчим шууд үйлчилдэг.
Харин хууль тогтоомжид нийцээгүй “эерэг байдал бий болгосон” захиргааны актыг хүчингүй болгоход дээрх зарчим шууд үйлчлэх эсэх нь маргаантай асуудал юм. Учир нь уг захиргааны актыг хүчингүй болгоход энэ нь эргээд иргэдэд сөргөөр нөлөөлдөг байна. Эндээс алдаатай захиргааны акт болгоныг хүчингүй болгохгүйгээр тодорхой хязгаарлалттай хуулийн зохицуулалт хийж тухайн захиргааны актын үйлчлэлийг хэвээр хадгалах шаардлага зүй ёсоор тавигддаг байна.
Түлхүүр үг
захиргааны акт, итгэлийг хамгаалах зарчим, хууль ёсны итгэлийг хамгаалах, захиргааны актыг хүчингүй болгох, хууль дээдлэх зарчим ба иргэний итгэл, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох.
Бичигдсэн огноо
2009-04-12
Хуудсын тоо
7
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-03-31
Товч мэдээлэл үзсэн
10523
Бүрэн эхээр нь үзсэн
1142
Эшлэлийн тоо
10
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга “Захиргааны актыг хүчингүй болгохтой холбоотой зарим асуудал” (2009), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/9
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар УБ., 2009., 50 дахь тал.

[2] Мөн тэнд (дам ишлэв).

[3] Одгэрэл П. “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” УБ., 2008. 176 дахь тал.

[4] Мөн тэнд 177 дахь тал.

[5] Одгэрэл П. “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” УБ., 2008. 93 дахь тал.

[6] Одгэрэл П. “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” УБ., 2008. 94 дахь тал.

[7]Үүнийг итгэлийг хамгаалах зарчим гэж бас нэрлэдэг. Энэ зарчмыг зарим судлаачид эрх зүйн хамгаалалтын зарчмын нэг хэсэг гэж үзээд эрх зүйт төрийн зарчимтай холбон тайлбарладаг байхад нөгөө хэсэг нь үндсэн эрхтэй холлбон тайлбарладаг. (Одгэрэл П. “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” УБ., 2004. 135 дахь тал.)

[8] Одгэрэл П. “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” УБ., 2008. 214 дэх тал.

[9] Энэхүү маргааныг Захиргааны эрх зүй: Шүүхийн практик. Цуврал 13 (I хэсэг) УБ., 2006. 307-р хуудаснаас үзэж болно.

[10] ЗЖтХуулийн 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэг