Бүтээлийн нэр
Үндсэн хуулинд заасан шашин шүтэх эрхийг хамгаалах төрийн үүрэг, оролцоо
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улс 1990 оноос ардчиллын үнэт зүйлсийг сонгож, шинэ нийгэм, эдийн засаг, улс төрийн байгууллыг цогцлоохоор зорьсноо Үндсэн хуулийн үзэл баримтлалаар тунхагласан билээ. Шинэ нийгмийн үнэт зүйл, хөгжлийн чиг баримжаа нь товчоор илэрхийлвэл хүний эрх, эрх чөлөө, түүний хэрэгжилтийн баталгааг хангах явдал. Хүн бүр аливаа ялгаварлалаас ангид, тэгш эрх, боломжоор хангагдах болсон нь шинэ дэвшил бөгөөд эдгээрийн нэг нь шашин шүтэх эрх чөлөөний үндсийг баталгаажуулсан явдал юм.

Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө бол хүний жам ёсны эрх чөлөө боловч шашин бүр хүмүүнлэг энэрэнгүй үзэл номлолыг сурталчлан дэлгэрүүлдэггүй бөгөөд ардчилсан үзэлд харш, харгис шинж чанартай шүтлэг, шашны урсгалууд олноор бий болж дэлхийд өргөжин тархаж байгаа нь түгээмэл зүйл билээ. Шашин шүтэх эрх нь шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаатай шууд холбогдоно.

Харин нийгэмд  шашны байгууллагууд нэгдсэн удирдлага, захиргаанд ороогүй, шашны институци, бүтэц зохион байгуулалт ойлгомжгүй, хэрэгжүүлэх бодлого, чиг үүрэг тодорхойгүй, ном ёс мөн чанараасаа гажиж үйл ажиллагаа эрхлэх, шашны байгууллагад хамрагдаж буй хүүхдийн эрх зөрчигдөх зэрэг сөрөг үзэгдэл цөөнгүй гарч байна.
Түлхүүр үг
Шашин, шашин шүтэх эрх; Төр, Сүм хийдийн эрх зүйн зохицуулалт; тулгамдаж буй асуудал; шашны байгууллага дахь хүний эрх; төрийн үүрэг
Бичигдсэн огноо
2015-02-25
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-05-10
Товч мэдээлэл үзсэн
8281
Бүрэн эхээр нь үзсэн
293
Эшлэлийн тоо
37
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Амарбаяр “Үндсэн хуулинд заасан шашин шүтэх эрхийг хамгаалах төрийн үүрэг, оролцоо” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/91
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх