Бүтээлийн нэр
Хуулийн этгээд байгуулан өмгөөллийн үйл ажиллагаа явуулах хэлбэр түүний эрх зүйн зохицуулалт (Харьцуулсан судалгаа)
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Өмгөөлөл
Бүтээлийн товч
Судалгаанаас дүгнэвэл манай улсын хувьд хамтран өмгөөллийн үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтын хүрээнд нөхөрлөлийн хэлбэрийг сонгосон нь оновчтой болсон. Гэвч өнөөгийн нөхөрлөлийн тухай хуулиар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах асуудалийг шууд зохицуулах нь оновчгүй байна. Түүнчлэн манай улсын хувьд дангаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа хязгаарлагдмал хариуцлага бүхий компани байгуулахаар зохицуулсан нь хуулийн этгээдийн өмгөөлийн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгахгүй, хариуцлагаас зугтаах халхавч болох нөхцөлийг бүрдүүлжээ. Бусад улс орны туршлагаас харахад гишүүн өмгөөлөлчидийг тоог харгалзан хариуцлагын тогтолцоог шийддэг байна. (хязгаарлагдмал уу? бүрэн үү?)
Арга зам хайвал Нэгдүгээрт Нөхөрлөлийн тухай хуульд өмгөөллийн нөхөрлөлийн хязгаарлагдмал хариуцлага(хариуцсан өмгөөлөгч тухайн хэрэгтээ бүрэн хариуцлага хүлээнэ) бүхий тусгай зохицуулалтыг цаашид хуульчилж өгөх шаардлагатай. Хоёрдугаарт хязгаарлагдмал хариуцлага бүхий компанийн дүрмийн санг тусгайлан зохицуулж өгөх шаардлагатай. Гуравдугаарт дангаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд бүрэн хариуцлага бүхий компанийн хэлбэрийг бий болгох арга зам байж болох юм. Гэвч өмгөөллийн нөхөрлөлийн хариуцлага, салбар нэгжийн тухай олон онцлого харилцаа зохицуулалтгүй үлдсэнийг орхиж боломгүй. Мөн дангаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтын хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлага бүхий компанийн хэлбэрээр хадгалаад байх зохисгүй.
Иймд Япон улсын адилаар өмгөөллийн үйл ажиллагааны онцлогыг харгалзан, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн бие даасан хэлбэрийг(өмгөөллийн хуулийн этгээд) бий болгохыг үгүйсгэх аргагүй юм.
Түлхүүр үг
Өмөөллийн үйл ажиллагаа, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн хуулийн этгээд, өмгөөллийн нөхөрлөл, хуулийн этгээд байгуулан өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, нөхөрлөл байгуулан өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, компани байгуулан өмгөөллийн үйл ажиллагаа явуулах
Бичигдсэн огноо
2012-10-11
Хуудсын тоо
19
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-12-01
Товч мэдээлэл үзсэн
7616
Бүрэн эхээр нь үзсэн
502
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Давааням “Хуулийн этгээд байгуулан өмгөөллийн үйл ажиллагаа явуулах хэлбэр түүний эрх зүйн зохицуулалт (Харьцуулсан судалгаа)” (2012), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/130
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх