Бүтээлийн нэр
БНХАУ-ын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гадаадтай холбогдолтой иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам
Хэлбэр
Хууль зүйн орчуулга
Салбар
Иргэний эрх зүй, Олон Улсын хувийн эрх зүй
Бүтээлийн товч
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ЗАРЧИМ

266 дугаар зүйл. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрт гадаадтай холбогдолтой иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ (дөрөвдүгээр) хэсгийн журмыг хэрэглэнэ. Энэ хэсэгт журамлагдаагүй бол энэхүү (БНХАУ-ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай) хуулийн холбогдох бусад заалтыг хэрэглэнэ.

267 дугаар зүйл. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын (бусад улстай) байгуулсан эсхүл нэгдсэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол Бүгд Найрамдах Хятад Урд Улсын (санал зөрж) түдгэлзсэн заалтаас бусад олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

268 дугаар зүйл. Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлдэг иргэн, байгууллага эсхүл олон улсын байгууллагын эсрэг шүүхэд иргэний хэрэг үүсгэхэд Бүгд Найрамдах Хятад Улсын холбогдох хууль тогтоомж болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын байгуулсан эсхүл нэгдсэн орсон олон улсын гэрээний заалтын дагуу хянан шийдвэрлэнэ.

269 дүгээр зүйл. Ардын шүүх нь гадаадтай холбогдолтой иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийтээр хэрэглэгдэх (албан ёсны) хэл, бичгийг хэрэглэх ёстой. Талууд хүсэлт гаргавал орчуулгын үйлчилгээ үзүүлж болох бөгөөд зардлыг тухайн тал хариуцна.
Түлхүүр үг
БНХАУ-ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, БНХАУ-ын хууль, эрх зүй
Бичигдсэн огноо
2022-09-01
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-09-01
Товч мэдээлэл үзсэн
2326
Бүрэн эхээр нь үзсэн
16
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Ганхуяг О.Уянга Д.Энхгэрэл “БНХАУ-ын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гадаадтай холбогдолтой иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1337
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх