тэтгэврийн насны иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн даатгалын
сангийн алдагдлийг улсын төсвөөс нөхөж байгаа нь төсөвт хүндээр тусч байна. Улсын тэтгэврийн
тогтолцоо буюу заавал даатгуулах тэтгэврийн даатгал түүнээс хуримтлагдсан шимтгэл нь тэтгэврийн
даатгалын санд төвлөрч тэтгэврийг хувиарилдаг. Улсын тэтгэврийн даатгалын зарчим нь өнөөдөр
төлсөн шимтгэл өнөөдөртөө тэтгэвэр хэлбэрээр суутгагдаж байдаг. Магадгүй даатгуулагч тэтгэврийн
насанд хүрэх үед заавал даатгуулагчгүй боллоо гэж үзэхэд тухайн хүн тэтгэвэр авах боломжгүй юм.
Харин нэмэлт тэтгэврийн үйлчилгээ Монгол улсад нэвтэрснээр иргэд улсын тэтгэврийн
даатгалд хамрагдахаас гадна сайн дурын үндсэн дээр нэмэлт тэтгэврийн үйлчилгээнд хамрагдаж
ирээдүйд их хэмжээний өгөөж авах боломж бүрдэх юм.
Дээрх боломжийг Монгол улсад бий болгох цаг болсон бөгөөд хууль, эрх зүйн орчинд зохих
өөрчлөлтийг хэрхэн хийх талаар энэхүү судалгаагаар санал дэвшүүлхийг зорьлоо.
Нэмэлт тэтгэврийн тогтолцоо бий болсноороо хувийн тэтгэврийн сангууд бий болж Монгол үнэт цаасны зах зээлд тодорхой хэмжээний хувь, нэмэр оруулах буюу байгууллагын хөрөнгө оруулагчид /institutional investor/ бий болох том нөхцөл бүрдэх юм.
Байгууллагын хөрөнгө оруулагчид бий болсноороо дотоодын хөрөнгийн биржийн арилжаа идэвхтэй явагдах боломжтой юм.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Төмөрбаатар Бадрах Хуулиар тогтоосон хүүгийн ойлголт, онцлог
Төмөрбаатар Бадрах Төвлөрсөн шүүхээс төрөлжсөн шүүх рүү
Төмөрбаатар Бадрах Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэдэд ойртуулах нь
Төмөрбаатар Бадрах Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарим асуудал
Пүрэвсүрэн Ганзориг Нийгмийн аж ахуй эрхлэлт- хөгжлийн асуудлыг шийдвэрлэх арга зам