Бүтээлийн нэр
Монгол Улсын эрх зүйн шинэтгэл: Олон улсын байгууллага, гадаад орнууд, олон улсын байгууллагын төслийн дэмжлэг
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Бусад
Бүтээлийн товч
Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр /цаашид ”Хөтөлбөр” гэх/ нь эрх зүйн шинэтгэлийн зорилго, зарчим, арга зүйн үндсийг тодорхойлж, уг шинэтгэлийг хэрэгжүүлэх 7 үндсэн чиглэлийн нийт 55 зорилтот арга хэмжээг төлөвлөсөн байна. Эрх зүйн шинэтгэлийн зорилго нь тус улсад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгыг биелүүлэх үүднээс Үндсэн хуульд тунхагласан зарчим, үзэл санааны дагуу төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг хангах эрх зүйн үндэс, таатай орчинг бүрдүүлэхэд оршино.

Эрх зүйн шинэтгэлийн хүрээ өргөн хэдий ч зөвхөн гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн төсөл, түүний үр дүнг тоймлох оролдлогыг хийсэн ч эрх зүйн шинэтгэлийн бүхий л хүрээнд авч үзэх үү, эсвэл тодорхой хэсэг, бүлэг, байгууллагын хүрээнд үү, зөвхөн хандивлагч улс, олон улсын байгууллагаар авч үзэх үү зэрэг олон асуудал тулгарч байсан ч дараах 3 асуудлын хүрээнд тодорхойлох оролдлого хийлээ.

1.Хууль тогтоомжийн шинэтгэл:
2.Эрх зүйн боловсролын (сэтгэлгээний) шинэтгэл:
3.Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн бусад үйл ажиллагаа.
Түлхүүр үг
Эрх зүйн шинэтгэл, хууль тогтоомжийн шинэтгэл, эрх зүйн боловсролын шинэтгэл, эрх зүйн шинэтгэл ба гадаад улс, олон улсын байгууллагын дэмжлэг, тусламж
Бичигдсэн огноо
2011-06-10
Хуудсын тоо
29
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-04-04
Товч мэдээлэл үзсэн
3261
Бүрэн эхээр нь үзсэн
59
Эшлэлийн тоо
21
Санал болгож буй эшлэлийн загвар
В.Оюумаа “Монгол Улсын эрх зүйн шинэтгэл: Олон улсын байгууллага, гадаад орнууд, олон улсын байгууллагын төслийн дэмжлэг” (2011), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/920
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх