Улсын дээд шүүх 1950 онд шашны мухар сүсгээр ард олныг мунхруулан өргөл барьц авч ашигласан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан иргэнийг цагаатгав
2 years ago
Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 05 дугаар сарын 18- ны өдөр таслан шийтгэсэн 8 дугаар тогтоолоор Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өдүүлсэн тул 6 сар хорих ялаар шийтгэж, өргөл барьцанд авсан 3 настай тэмээг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батцэнгэл Д.Л-ийг улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн хэмээн хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичжээ. Тэрээр хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 5 дугаар сарын 18-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 8 дугаар тогтоолоор Д- овогтой Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал, Д.Л-н үйлдсэн хэргийн санаа зорилго, ашгийг хичээж, бусдаас шахаж шаардаж өргөл барьц авсан эсэх, хэргийн улмаас нийгэм болон иргэдэд ямар хор, хохирол учруулсан эсэхийг шалгаж, баримтаар бүрэн тогтоогоогүй, нутгийн цөөн иргэдийн гуйлтын дагуу сан тавьж, ном уншиж, барьц болгож өгсөн зүйлийг авсныг ашгийг хичээсэн гэж үзэж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн байна” гэжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаар тогтоолоор “Д.Л- нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан мухар сүсгийг төрүүлэн эд зүйлийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнээс тусламж авсан хүмүүсийн бие махбодь өвдсөн, нас барсан гэх баримт тогтоогдоогүй, бусдыг ятгаж мунхруулсан гэх гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоогоогүй бөгөөд албадлага, дарамт үзүүлэн хэрэг хүлээлгэсэн мэдүүлэгт үндэслэн ял шийтгэсэн, мөн хохирогч нарын мэдүүлэгт дурдагдсан “..өөрсдийнх нь хүсэлт, гуйлтаар гүрэм, ном уншиж, сайн дураараа эд зүйл өгсөн” гэсэн мэдүүлгийг хэрхэн үнэлж, бусад баримттай харьцуулан няцаан үгүйсгэж байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 05 дугаар сарын 18-ны өдөр таслан шийтгэсэн 8 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Д.Л-дхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.
Бэлтгэсэн: Легал дата
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ
2024-04-19
-
Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд хууль сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно
2024-04-08
-
21 нас хүрээгүй хүнийг архидан согтууралд уруу татсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох үндэслэл болно
2024-04-01
-
Judilogy
2024-04-22 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Tsogoo Lkhagva
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
2024-04-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Alternative NGO
2024-04-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-04-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Ганзориг, Мөнхтөмөр Маралмаа, Баттөрийн Мягмарсүрэн, Нээлттэй Нийгэм Форум, Равданбямбын Оюундэлгэр, Бат-Эрдэм Төрбат
2024-04-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Лхамсүрэнгийн Отгонбаяр
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тунгалагсайхан Болор-эрдэнэ
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !