Өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл

Уг эмхэтгэл манай орны Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа, шинжилгээний нэгэн үеийн түүх бөгөөд энэхүү түүхийн хэлхээ цаашид ч үргэлжлэн хөгжинө гэдэгт бид өчүүхэн ч эргэлзэхгүй байна.  

55,000 ₮

Хууль зүйн нэр томьёоны онол, практикийн 3 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал 2021 оны 11-р сарын 30-ны өдөр "Монгол Улсын хууль зүйн нэр томьёоны уламжлал, хувьсал" сэдэвтэйгээр ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд болж өндөрлөлөө. 
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь хууль зүйн нэр томьёо, ухагдахууныг зөв тодорхойлж, тайлбарлах арга зүй, нэр томьёоны болон нэвтэрхий толийг хэрэглээнд нэвтрүүлэх, хууль зүйн нэр томьёоны хувьсал эрх зүйн хөгжлийн харилцан хамаарал, зүй тогтлын тухай болоод бусад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын дунд хэлэлцүүлж, хууль зүйн нэр томьёо судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн санаачилгаар зохион байгуулагдсаар өдгөө нэгэнт уламжлал болжээ. 

15,000 ₮

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний уралдаанд шалгарсан шилдэг илтгэлийн эмхэтгэл.

15,000 ₮
Дууссан !

Аливаа маргааныг шийдвэрлэх нь эрх зүйт төрийн салшгүй хэсэг бөгөөд үүнд төр, хуулийн этгээд, иргэд хоорондын хувийн эрх зүйн харилцаанд үүссэн маргааныг шүүхийн бус журмаар хянан шийдвэрлэх тогтолцоо зайлшгүй хамаарна. 
Монгол Улсад арбитрын байгууллага үүсэн байгууллагдсаны 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд МҮХАҮТанхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас дөрвөн бүтээл баринтаглаж буйн нэг нь их, дээд сургуулийн оюутан, суралцагчид, магистрант, докторантууд, практик ажилтнууд, арбитрын эрх зүйг сонирхон судлагч хэн бүхэнд зориулсан энэхүү "Арбитрын сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэлийн эмхэтгэл" юм. 
Энэхүүү бүтээлд 2000 оноос хойш нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тогтмол хэвлэлүүд болон хувийн эрх зүйн сэдэвт эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн эмхэтгэл зэрэгт арбитрын сэдвээр сонирхон судалдаг эрдэмтэн, судлаачдын тавьсан, нийтлэгдсэн илтгэл, өгүүлэл, нийтлэл, бүтээлүүдээс шүүлт хийн цуглуулсан бөгөөд бидэнд олдоогүй, орхигдуулсан өгүүлэл байхыг үгүйсгэхгүй юм. 
Цаашид ч шинээр төрж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн цаасан болон цахим хэлбэрээр нийтийн хүртээл болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд ингэснээр хэрэг маргааныг шүүхийн бус журмаар хянан шийдвэрлэхэд дэлхий нийтийн чиг хандлагад ойртон хөгжих, танхимын гишүүн байгууллага төдийгүй хуульч, судлаачдын эрх зүйн мэдээлэл солилцох эх сурвалж болж, хууль хэрэглээний нэгдмэл ойлголт, шүүх, арбитрын зөв практик тогтоход чухал ач холбогдолтой юм. 

19,000 ₮

"Монгол Улсын Үндсэн хуулийн шинэтгэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон илтгэгч нарын илтгэлийг эмхэтгэсэн бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг сайжруулах, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байгаа өнөө цагт хууль тогтоогчдод мэдээлэл өгөх зорилготой болно.

12,000 ₮

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан 2009 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уг шилдэг илтгэлийн уралдааны 10 дахь жилийн шилдэг илтгэлийн эмхэтгэл болно.

10,000 ₮
Дууссан !

Компанийн эрх зүйн тулгамдсан асуудал (харьцуулсан эрх зүйн зарим сэдэв) илтгэлийн эмхэтгэл

13,000 ₮
Дууссан !

Компани арилжааны эрх зүйн тулгамдсан асуудал гэсэн нэг сэдвийн хүрээнд нэгтгэн хэвлүүлсэн, эрдэмтэн, судлаач болон хууль хэрэглэгчдэд зориулсан болно. 

30,000 ₮