Шинжлэх ухаан, танин мэдэхүй

Энэхүү толь бичигт биднийг хүрээлэн буй бодит шинж чанартай эд юмс тусгагдсан бөгөөд хүнийг өнөөгийн технологийн эрин үеийн иж бүрдлийн нэгээхэн хэсэг гэж харуулах зорилготой юм. Мөн үл мэдэх ухагдахууныг эрж хайх, ижил төстэй үгийг харьцуулах, дэлгэрэнгүй тайлбарыг үзэх, нэмэлт материалтай танилцах зэрэг олон боломжийг багтаасан давуу талтай. Алс огторгуйн галактик, атомын цахилгаан станцаас авахуулаад оёдлын зүү, сэрээний шүд хүртэл бүхий л сэдвийг хамарсан 17 бүлэгтэй. Зарим амьтан, ургамлыг бие эрхтэнээр нь, машин тоног төхөөрөмжийг эд ангиудаар нь, спортын төрлийг багийн болон талбайн зохион байгуулалтаар нь ширхэгчлэн задлан тайлбарлаж, тус бүрийн онцлог шинжийг өнгөт зургаар тодорхой гаргасан тул танин мэдэхүйн асар их ач холбогдолтой юм.

120,000 ₮

Хүн төрөлхтний түүхнээ тодрон үлдсэн аугаа урчуудын гайхамшигт бүтээлийн нэгэн цомог монгол уншигчдын гар дээр очиж байна. Энэ бүтээл нь ерийн нэгэн цомог бус зураачийн намтар, зураг бүтсэн түүх, судлаачийн ажиглалт, шинжлэн дүгнэсэн тайлбар сэлтээр баяжуулсан цогц ном юм. Энэ номон дахь зуун зууны 66 уран зураг хүн төрөлхтний баялаг мэдрэмж, туршлагын сан хөмрөгийг төлөөлж байгаа билээ. Аугаа зургууд ихэнхдээ далд, нууцлаг утга агуулсан байдаг ч хэрвээ түлхүүрийг нь олох юм бол утга учрыг нь тайлж болдог. Тэдгээр зургийг "унших" нь, зүйрлэвээс, урт холын аянд мордохтой адил бөгөөд хүнд эцэс төгсгөлгүй баясал, асар их таашаал авчирдаг.

75,000 ₮

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн бидний өдөр тутмын амьдралд ихээхэн байр суурийг эзэлж буй нэг зүйл бол хоол гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Хүн эрүүл зөв, урт удаан наслахын үндэс нь амьдралын зохистой хэмнэл, дадал тэр дундаа хооллох хэв маягаас ихээхэн хамааралтай болохыг олон судалгаа, баримтуудаар нотолсон байдаг. 
Мөн дэлхий нийтийн дунд өсөн нэмэгдэж буй халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг хүндрүүлэхгүй байх, тухайн өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг нь хоол, шим тэжээлийн мэдлэг, мэдээлэл, хооллох арга барил, хоол хүнсний сонголтоос хамааралтай гэдгийг ч дурдсан нь бий. 
Амьдралын буруу хэв маягаа өөрчлөж чадвал зүрх судасны өвчлөл, нас баралтыг 80 хувь, хорт хавдрын тохиолдлыг 40 хувь, чихрийн шижинг 90 хувь хүртэл бууруулж, чихрийн шижинд эрсдэлтэй хүмүүсийг өвчлөхөөс 58 хувь сэргийлэх боломжтой гэж үздэг. 

25,000 ₮

Дэлхийн уран барилгын сор бүтээлүүдийг шинжлэн тайлбарлав...
    ГАДНАХ ХЭЛБЭР
Авсаар хийгээд сунайсан хэлбэр
Хэлбэр хийгээд итгэл үнэмшил
Хэлбэр хийгээд нөлөөлөл
    ДОТООД ОРОН ЗАЙ
Энгийн болон ээдрээтэй орон зай
Дэг ба давтагдалт
    АРХИТЕКТУРЫН НАРИЙВЧЛАЛ
Итгэл үнэмшлээ илэрхийлэх нь
Хэв маяг ба илэрхийлэл

75,000 ₮

Дорно дахины анагаах ухааны мянган нууц руу өнгийх цонх
Уламжлалт эмт бодисын эрт, эдүгээгийн тайлал
Домогт хээр талын эмт ургамлын ертөнц

Олон зуун жилийн туршид нүүдэлчин монгол түмний эрүүл мэндийн хэрэгцээг хангаж байсан уламжлалт анагаах ухааны гол хэрэгсэлд эртний судар, номуудад зааж оршоосон уламжлалт эм, тан юуны түрүүнд хамаарна.

Уламжлалт эм, тангийн эрдэм, чадал, үйлдэл нь түүний найрлаганд орох амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдүүдийн оноолт, танилт, бэлтгэх, хадгалах, хортой хэсгийг нь номхотгох, жорын найрлагын нарийн технологийг баримтлахаас шууд шалтгаалдаг.

Цаашдаа энэхүү бэлэн болсон эм танг өвчтөн дээр өвчний ямар үед ямар идээ ундаа явдал мөрийн ёсыг баримтлан хэрхэн дангаар буюу хавсарган хэрэглэж өвчтөн эдгээх нь өнөө цагт Өрнө Дорнын анагаах ухааны эмнэл зүйн ур чадварыг чадварлаг эзэмшсэн, мэдлэг туршлага бүхий сэтгэлтэй эмчээс, эмчдээ итгэсэн өвчтөний итгэл сэтгэлээс шууд хамаардаг ажил...

Монголын эрдэмт  өтгөс,  лам  эмч нар голдуу цаст төвдийн мэргэдийн шаштир, сударт заасан эмт бодосуудыг амт, чадал, үйлдлээрээ ижил төстэй, өөрийн оронд ургадаг эмт бодисуудаар чадамгай орлуулж ирсэн байдаг. Жишээлбэл:  Дүгмонүн  буюу  Тэмээн хөх хэмээх ургамлыг аюурвед, төвд эмнэлэгт Holarrhena antidysenteriaca Wall ex. A.DC гэх зүйл өндөр модны уутлаг үрийг авч ашигладаг байхад монгол эмч, лам нар өөрийн оронд ургадаг Vincetoxicum sibiricum (L) Desne хэмээх тохой орчим өндөртэй, энэтхэг, төвдүүдийн хэрэглэдэг шиг уутандаа үртэй ургамлаар гайхалтай орлуулан  хэрэглэж  ирсэн  байдаг. Энэ мэтчилэн тропик бүс нутгийн эмт ургамлуудыг өөрийн орны ургамлуудаар чадварлаг орлуулан хэрэглэж ирсэн жишээ цөөнгүй.

150,000 ₮

шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээлүүдээрээ дэлхийд алдартай Их Британийн Дорлинг Киндэрсли (DK) хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэхүү нэвтэрхий тольд хүн төрөлхтөн гал ашиглаж эхэлсэн үеэс XXI зууны нанотехнологи хүртэлх шинжлэх ухаан, технологийн дэвшлийг он дараалан танилцуулжээ. Үүнд эртний Герегийн геометр, квантын физикээс өгсүүлээд даян дэлхийн вэб хүртэлх бүх л салбар ухааны ололт, нээлтүүд багтсан. Аугаа нээлтүүд хэрхэн төрсөн тухай өгүүлэхээс гадна тэдгээртэй холбоотой үзэл, ойлголт, бүтээл, туурвил болон эрдэмтэн мэргэд хорвоо дэлхийг хэрхэн өөрчлөн хувиргасныг харуулсан байна.

81,000 ₮

Амьсгал бол төрсөн цагаасаа л зөнгөөрөө хийдэг хүн бүрийн чаддаг зүйл байтал зөв амьсгалах, буруу амьсгалах гэж юу яриад байна гэж та гайхаж магадгүй. Амьсгал бидний төсөөлж байгаа шиг тийм энгийн, ач холбогдолгүй үйлдэл биш билээ. Бидний авсан амьсгал бүрээр биед орох хэдэн тэрбум молекул биеийн эд эсэд нэвчиж, хаа хүрэх вэ гэдэг нь агаар хамраар орж ирсэн үү, амаар орж ирсэн үү, хэр хурдан, удаан, хүчтэй, гүн амьсгалж байгаагаас хамаардаг. Хамраар, эсвэл амаар амьсгалахад хүний биед ямар нөлөө үзүүлдэг, ямар ялгаатай гэдгийг батлан харуулахаар Жэймс Нэстор Стэнфордын судлаачидтай хамтран өөрийн бие дээр туршилт явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар өгөхийг зорьжээ. Цаашлаад буруу амьсгалаас үүдэлтэй асуудлууд хэзээнээс эхлэв, үүний уг үндэс юу байв гэдгийг эрж хайх явцдаа эртний хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт, эрүүл мэнд ямар байсныг судалж мэдэн, эрдэмтэн мэргэд, судлаачдын бий болгож хөгжүүлсэн амьсгалын дасгал техникүүд хүний биед хэрхэн ач тусаа өгдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, туршилтын үр дүнтэй нь хамтатган тайлбарлажээ. 
Зохиолч энэхүү номдоо хөндөж гаргасан асуудал бүрийг олон арван судлаачдын хийж байсан туршилт, эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгаанд тулгуурлан бичсэн байна. Номтой холбоотой баримт нотолгоог цааш дэлгэрүүлэн судлах сонирхолтой хэн бүхэнд хэрэг болох үүднээс 300 орчим шинжлэх ухааны материалын жагсаалтыг ном зүй хэсэгт тайлбарын хамт оруулсан болно. 
Бид яаж амьсгалж байгаагаа ч анзаарах сөхөөгүй яваа өнөөгийн завгүй нийгмийн эрүүл мэндийн нийтлэг асуудлын шалтгааны нэгээхэн хэсгийг Амьсгал-аас олж авна гэдэгт итгэлтэй байна. 
    “Энэхүү ном хүн төрөлхтний хувьсал, анагаах ухааны түүх, тамирчдын тэсвэр тэвчээр зэрэг маш олон зүйлийн талаар эрэл хайгуул хийсэн. Гэхдээ үүнээс илүүтэйгээр та номоос өөрийгөө шинжилж таних болно” хэмээн зохиолчийн  хэлсэнчлэн буруу амьсгалснаас үүдэх нойргүйдэл, харшил, багтраа, шүд амны гаж хөгжил, цаашлаад стресс бухимдал, сэтгэлзүйн асуудлын уг үндэс чухам юу вэ гэдгийг та мэдэх болно. 

28,000 ₮

“Өнөө үеийн хамгийн шинэлэг биологийн технологи, түүнийг бий болгоход тусалсан бүтээгчдийн тухай өгүүлсэн ер бусын ном. Энэхүү гайхалтай ном бол бидний эрин үед унших зайлшгүй шаардлагатай бүтээл" юм.
“Тэр үүнийг дахин хийлээ.
Волтэр Айзэксоны Геномын код тайлагч бол заавал
унших ёстой бас нэгэн зохиол юм. Энэ удаад тэрээр олон
зууны туршид алдарших баатартай, бидний амьдралыг
iPhone-оос илүү өөрчлөх нээлтээр сэтгэл гижигдэм үлгэр өгүүлжээ.”
~ Атул Гавандэ 

“Өнөө үеийн хамгийн шинэлэг биологийн технологи, түүнийг бий болгоход тусалсан бүтээгчдийн тухай өгүүлсэн ер бусын ном. Энэхүү гайхалтай ном бол бидний эрин үед унших зайлшгүй шаардлагатай бүтээл юм.” 
~ Мүхэржи Сиддарта 

“Хос эрчлээс номыг залгамжлах байдлаар бичигдсэн энэхүү чухал, хүчирхэг бүтээл нь бидэнд гайхалтай, урам зоригтой түүхийг мөшгөх боломжийг олгоно. Байгалийн гайхамшиг, танин
мэдэхүйн баяр баясгаланг мэдрүүлэх ширүүн өрсөлдөөнд манлайлах эрдэмтэн эмэгтэйн эгэл түүх юм.”
-Дорис Кэрнс Гүүдвин 

40,000 ₮

Хурц тод гэрэл зураг, энгийн ойлгомжтой тайлбар сэлтээрээ энэ ном зүйл бүрийн амьтдын биеийн бүтэц, зан ааш, гоо үзэмж бүхнийг дэлгэн харуулж үс, хайрс, сахал, сүүл, гээд эд эрхтэн бүгдийн үүрэг, шинж чанарыг тайлбарлан таниулж байна. Амьтдын ертөнцийн ид шидийн гэмээр гайхамшиг бүхнийг эндээс уншаарай!

68,000 ₮

Оксфордын тун товчхон танилцуулга цуврал
1995 оноос Оксфордын их сургуулийн хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Тун товчхон танилцуулга цуврал нь эрүүл мэндээс буддын шашин, материал судлалаас сонгодог бүтээл, урлагийн түүхээс даяаршил хүртэлх өргөн хүрээний сэдвүүдийг богино хэлбэрээр утгыг бүрэн илэрхийлдэг. Боть бүр нь үзэл баримтлал, хамрах хүрээ болон сэдвийн талаар сонирхолтой үнэлэмж, гол санаа, сэдэв, аргачлалын тухай ойлголт өгдөг. Оксфордын шилж сонгосон мэргэжилтэн, зохиолчид нь мэдлэгээ хөгжүүлэхийг эрмэлзэгчдэд хүндхэн сэдвүүдийг ойлгоход хялбар байдлаар бичдэг.
Орчин үеийн уншигчдын сонирхлыг татсан энэ цуврал 700-д сэдвээр бичигдэн гарч, өргөжин тэлж, тогтмол шинэчлэгддэг бөгөөд ямарч ойлголт, сэдвийн товч гарын авлага болно.

190,000 ₮

Амьд байгалийн өвийг дээд эрдэнэс хэмээн шүтэн биширч, хайрлан хамгаалж ирсэн буурал уламжлал, соёл, зан заншлын улбаа монголчуудын хувьд аль эртнээс бий. Гэвч энэхүү улбаа эдүгээ бүдгэрч, баларч тасрах аюулд учраад буй нь харамсалтай. 
Үүр гийхтэй зэрэгцэн гэрийнхээ тооноор харагдах янгир, хажуу бэлд исгэрэх хойлгийн сүрэг цочроохгүйг хичээж эмээ минь тогоо, шанагаа зөөлөн хөдөлгөж, өвөө минь залбирч суудагсан. Тэдний минь хувьд амьтан, жигүүртэн л эрдэнэс байсан юм. Буурлуудын минь гэрт ийм л заншил амьд байж билээ. Их Алтайн өндөр хөх уулсын дунд төрж өссөн молхи миний бие бээр үүнийг л өвлөж үлдсэн ухаантай. 
Амьтан ба жигүүртэн бүр хэлтэй, дуутай, зан араншинтайг дурдах нь илүүц буй заа. Тэд дурлаж, хосолж, үр удмаа төрүүлж, тэднийхээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхийн тулд амаргүй зам туулдаг. 
Бурхан тэднийг урлан бүтээж, энэ ертөнцөд эзлэх орон зай, амьдрах нутаг нуга, гол мөрөн, нуур, тэнгис заяажээ. Гэвч орчин цагийн хөгжил дэвшил, дэлхийн дулаарал халуурал, хүмүүний ховдог шуналын уршиг, техник, малын хөлд амьтан, шувуудын амьдрах орчин сүйрсээр байна. Үүнээс улбаалж хөхөө донгодох, гургалдай дуулах, буга урамдах, чоно улих, арслан архирах хүртэл нь цөөрч, шувууд бүжих, дэвэхдээ ч эмээж түгших цаг иржээ. 
Тийм учраас амьтад, шувуудын зовлон зүдгүүрийг хуваалцахыг эс хүсвэл homo sapiens өөрөө мөхнө. Монголд хонь, ямааг чоно зооглоход харамсаж эмгэнэдэг мөртөө янгир, аргаль буудаж хүртэхдээ нууцхан баясдаг нь хоржоонтой. 
Гэтэл Кени, Танзани, Намиби, Өмнөд Африк, мөн Канад, Америк, Японд бол амьд байгаль, түүний өвтэй харьцах ойлголт, хандлага, соёл нь олон нийтийн ухамсар, аж амьдралын хэв маяг болж тогтсон байна. 

55,000 ₮

Энэхүү ном нь менежментийн хувьсан өөрчлөгдөж буй ертөнцийг энгийн, график аргаар тайлбарлана. Мөн менежментийн онолын үүсэл гарлыг өгүүлж, төрөл бүрийн арилжааны, ашгийн бус, төрийн байгууллагын жишээгээр дамжуулан менежментийн олон төрлийн үүрэг хариуцлагыг судална. Зорилго нь оюутан сурагч хийгээд хүсэл эрмэлзэлтэй хувь хүмүүст менежмент гэж юу болох, хэрхэн ажилладгийг ойлгоход нь туслах юм.

59,000 ₮

Шинжлэх ухааны товч түүх номын зохиогч Билл Брайсон энэ удаа биднийг хүний бие хэмээх гайхамшигт аялалд урьж байна. Өөрийн биед эзэн болсон хүн болгон эл номыг Брайсоны адал явдалт тайлбартайгаар уншиж танилцах хэрэгтэй. 

48,000 ₮

Логик: Логикийг хүмүүс философитой тийм ч холбоотой биш, тэр тусмаа амьдралаас маш тасархай зүйл гэж боддог. Логик: Тун товчхон танилцуулга ном нь энэхүү ойлголт огт буруу гэдгийг харуулах болно. Эл ном логикийн философийн суурийг харуулахын хамт орчин үеийн логик хэрхэн Бурхан байдаг уу гэх асуултаас авхуулаад магадлалын онолын дотоод зөрчлүүд, шийдвэр гаргалтын онолуудыг ч авч үздэгийг харуулна. Тэгэхдээ логикийг хэт мэргэжлийн биш энгийнээр тайлбарлах ба логик бол орчин үеийн философийн нэг хэсэг бөгөөд асар хүчирхэг салбар гэдгийг үзүүлдэг.

15,000 ₮
Дууссан !

Тоглоомын онолыг орчин үед олон салбарт хэрэглэж байна. Тухайлбал, улс төрийн шинжлэх ухаанд гэхэд улс төрийн хүчин сонгуулийн сурталчилгаа хэрхэн, хэнд зориулан чиглүүлж явуулбал илүү их дэмжлэг авч өрсөлдөгчөө ялах магадлалтай эсэхийг шинжилдэг. Бизнесийнхэн өрсөлдөгчийнхөө шийдвэрийн боломжит хувилбаруудыг судлахад хэрэглэдэг.

20,000 ₮
Дууссан !