Газар зүйн хүч

Тим Маршалл
Орчуулсан: Ц.Улам-Ундрах

47,500₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
413
Ангилал:
Нийгэм, улс төр
ISBN дугаар:
9789919511708
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
140х205
ДУУССАН !

Номын танилцуулга

Геополитикийн драм манай дэлхийн хүрээнээс хальсан бөгөөд учир нь улс гүрнүүд агаар мандал, сар ба түүнээс цааш эрхшээлээ тогтоохыг эрмэлзэж байна. 
Хэдэн үеийн туршид тогтсон журам түр зуурын атлаа түгшүүртэй асуудалд хувирах нь энгийн үзэгдэл болов. Гэхдээ ийм зүйл урьд нь болж байсан, одоо болж байна, цаашдаа ч дахин дахин болно. Бид хэсэг хугацаанд “олон туйлт” ертөнц рүү тэмүүлж буй хэрэг. Дэлхийн II дайны дараа дэлхийд шинэ дэг журам тогтсон: нэг талаас Америк тэргүүтэй капиталист систем, нөгөө талаас үнэн хэрэгтээ Оросын эзэнт гүрэн ба Хятадын дохиогоор хөдөлдөг коммунист систем гэсэн хоёр туйлт ертөнц оршиж байв. Энэ байдал хил хязгаарыг хаагуур зааглахаас шалтгаалан 50-80 жил үргэлжилсэн билээ. 1990-ээд оноос хойш арван жилд зарим шинжээчийн нэрлэснээр “нэг туйлт” дэлхий ертөнц тогтож, Америкийн сүр хүчинд хэн ч эргэлзэхгүй байлаа. Одоо бид хүн төрөлхтний түүхийн ихэнх хэсэгт хэдийн байсан үзэгдэл – хэд хэдэн гүрний сөргөлдөөний эрин рүү буцан орж буй нь илэрхий байна. 

Төсөөтэй номууд