Хүний эрх I боть

О.Мөнхсайхан

45,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2023
Хуудасны тоо:
207
Ангилал:
Хууль, эрх зүй
ISBN дугаар:
9789919018610
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
205х150
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

МУИС-ийн Хууль зүйн сургуульд профессор, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Мөнхсайхан өмнө нь мэргэжлийн сэтгүүл, номд хэвлүүлж байсан өгүүлэл, илтгэл, хуулийн төсөлд өгсөн саналаа эмхэтгэж, “Хүний эрх,” “Шүүх эрх мэдэл”, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” гэсэн гурван боть болгон олны хүртээл болгож байна.
“Хүний эрх” хэмээх I ботид 11 өгүүлэл, илтгэл, санал багтсан. Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх (нэрлэгдсэн болон нэрлэгдээгүй эрх)-ийн хүрээг гаргаж, төрөөс огт хязгаарлаж болохгүй туйлын эрхээс бусад үндсэн эрхийн хязгаарлалтад тавьдаг Үндсэн хуулийн нөхцөлийг тодорхойлжээ. Мөн, жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй, чөлөөтэй байх зэрэг эрхийн жишээн дээр эдгээр хүрээ, нөхцөлийг хэрэглэж Үндсэн хуулийн үзэл баримтлал, олон улсын сайн туршлагад тулгуурлан танилцуулсан. Түүнчлэн, хүний эрхийн нэр томьёо, унаач хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөний зэрэгцээ Хүний эрхийн үндэсний комиссыг, ялангуяа түүний хараат бус, бие даасан байдлыг хэрхэн бэхжүүлэх талаарх асуултад хариулжээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

Төсөөтэй номууд