“Шүүхийн ажиглалтын гарын авлага” хэвлэгдлээ
4 years ago
Нээлттэй Нийгэм Форумын 2008 оноос хэрэгжүүлж ирсэн “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 20 аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад бүсчилсэн сургалт зохион байгуулж, шүүхийн ажиглалт хийх арга зүйг танилцуулсан байдаг. Уг сургалтад хамрагдсан иргэний нийгмийн байгууллагуудаар 2015 оноос эхлэн шүүхийн ажиглалтыг тогтмол хийлгэж байна.
Шүүхийн ажиглагч нарт зориулсан энэхүү хялбарчилсан гарын авлагыг Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар “Оюуны-инноваци” төрийн бус байгууллагын судлаачид боловсрууллаа. Уг гарын авлагад шүүхийн ажиглалтын талаарх ерөнхий ойлголт болон шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглалт хийхэд бэлтгэх зүйл, анхаарах асуудлуудыг товч, тодорхой оруулав. Мөн түүнчлэн шүүх хуралдааны нийтлэг журам, дэг, шүүх хуралдааныг ажиглах арга барил, ажиглалтын үр дүнг баталгаажуулах зэрэг шүүхийн ажиглагчийн зайлшгүй мэдэж байх зүйлийг инфографик хэлбэрээр бэлтгэсний сацуу хавсралтад шударга шүүхээр шүүлгэх эрхийн тухай ойлголт, эрүүгийн, иргэний болон захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл зэргийг нэгтгэн боловсруулсан.
Ажиглагч шүүх хурал эхлэхийн өмнө энэхүү гарын авлагатай танилцаж, ажиглалт хийхэд шаардлагатай мэдээлэл авахын хамт, ажиглалтын явцад асуулгын хуудсыг алдаагүй бөглөх, баталгаажуулах дадлыг эзэмших, багаар ажиллах арга барилтай танилцах нь зүйтэй. Түүнчлэн, ажиглалтын багийн ахлагч баг доторх зохион байгуулалтыг хэрхэн хийх, ажиглалтын тайлангаа ямар арга зүйд үндэслэн боловсруулах талаар мэдэх боломжтой. Гарын авлагыг шүүхийн ажиглагч нараас гадна шүүхийн мониторинг, шүүх хуралдааны ажиглалт хийх сонирхолтой иргэн, хуулийн этгээд ашиглаж болох юм.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ep3 Ипотек: Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр | Judilogy
3 days ago
Special Ep7: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Иргэний эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
4 days ago
#legaldataScholarship: Сургалтын тэтгэлэг зарлагдлаа
1 week ago
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Найдандоржийн Мөнхзул
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Бадрахсүрэн Оюундэлгэр
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2024-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-13 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-05-13 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна !