Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2023-05-22 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний үндсэн дээр гэрээт талбайд газрын тос хайх, хамгаалах, тээвэрлэх, хадгалах, борлуулах, газрын тос олборлолт, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний аудитын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторууд нэхэмжлэгчийн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад нийцлийн аудитыг гүйцэтгэж, “... гэрээлэгч тооцооллыг зөрүүтэй тайлагнаж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос дутуу төвлөрүүлсэн” хэмээн нөхөн төвлөрүүлэхээр албан шаардлага хүргүүлж, улмаар Ерөнхий аудиторын тушаалаар баталгаажуулсан байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-05-20 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Шүүгдэгч Ш.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “G R” нэртэй цэнгээний газрын нээлтийн үеэр үйлчлүүлэгчдийн дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уух бүрд мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохион байгуулж, улмаар хохирогч Э.Ө уг тэмцээнд оролцох санал гаргаж их хэмжээний буюу 7 төрлийн 2 литр согтууруулах ундаа, 1 төрлийн 250 мл энергийн ундааг 3 минутын дотор нэг дор, тасралтгүй ууж спиртийн агууламжийн хурц хордлогод орж нас барсан хэргийн үйл баримт тогтоогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-05-17 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч З.Т нь 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн зардлын данс нээлгэсэн бөгөөд уг данснаас сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэхээр бэлнээр зарлага гаргасан байна. Энэхүү үйлдэлтэй холбогдуулан Увс аймгийн Татварын улсын байцаагч сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргасан нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэн торгох шийтгэл оногдуулжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-05-16 Легал дата
    Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгч “М” ХХК....-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч “М” ХХК.... нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  “...газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болохоос өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсан. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад хүчингүй болгосон захирамж гаргасан нь агуулгын илэрхий алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус акт гэж үзэж маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-05-09 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Тээврийн прокурорын газраас шүүгдэгчийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийжээ. Ингэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 цагийн үед тус замаар зорчиж явсан “Nissan Terrano” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.  
    дэлгэрэнгүй
  • 2023-05-08 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Шүүгдэгч 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух эцэг, эх дээрээ нөхөр хүүхдийн хамт очсон. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч нь шүүгдэгчийн эхтэй маргалдаж, биед нь халдсан бөгөөд шүүгдэгч хохирогчийн халдлагыг түр хугацаанд няцаасан байна. Үүний дараа хохирогч дахин маргаан үүсгэж, орон дээр унтаж байсан шүүгдэгчийн хүүхэд дээр суух үйлдэл хийх зуур шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар аяга шидсэн. Шүүгдэгчийн авч шидсэн аяга хохирогчийн хамрыг гэмтээсэн бөгөөд шүүх шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн гэмтлийн зэрэг тогтоогджээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-05-04 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч байгууллагын ажилтан нь Төв аймгийн Борнуур суманд томилолтоор ажиллаад буцах замдаа согтууруулах ундаа хэрэглэж, машин жолоодсоны улмаас зам тээврийн осолд оржээ. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин  жолоодож  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас түүнтэй хамт явсан 2 зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ногдуулсан байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-05-01 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч иргэн нь 2016.07.20-ны өдөр нөхрийн хамт орон сууцны зээл авсан ба  банкны салбартай 2021.03.24-ний өдөр Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааны гэрээ болон Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ байгуулсан. Зээлдэгч буюу нэхэмжлэгчийн нөхөр 2021.05.15-ны өдөр нас барсан, энэ үед зээлийн үлдэгдэл төлбөр 53,976,562.81 төгрөг байсан тул үүний 50 хувь болох 26,988,281.41 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс амь насны даатгалын нөхөн төлбөрт олгохыг хүссэн боловч олгоогүй. Нэхэмжлэгч нь энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахад хариуцагч хуулийн этгээдийг нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн хариу өгсөн тул хариуцагч хуулийн этгээдээс даатгалын нөхөн төлбөр 26,998,261.41 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шүүхэд хандсан.

    дэлгэрэнгүй
  • 2023-04-25 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Нэхэмжлэгч “М” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдөр байгуулсан ХҮГСДХ-1/9 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу тус тус байгуулсан. 2. Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал нэхэмжилсэн байна. 
    дэлгэрэнгүй
  • 2023-04-20 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
    Шүүгдэгч хохирогчтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн толгойн тус газарт архины шилээр цохижээ. Шүүгдэгч хохирогчийн зүүн чамархайн хэсгээс цус тогтохгүйгээр гоожиж байгааг мэдэж байсан ба хохирогчийг бага бус хэмжээний согтолтын байдалтай байхад хаврын улиралд, шөнийн цагт өөрөөс нь айж зугтаалгахад хүргэж улмаар хохирогч гэрээс гарч зугтаж яваад осгож нас баржээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-04-12 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Болд нь иргэн Болд-Эрдэнийг өөрийн эхнэр Туяатай хардан зодож, Тулгын гар утсанд хадгалагдаж буй өөрийн эхнэр Туяатай харилцсан мессеж, захидал зэргийг өөрийн гар утсанд зургийг нь дарж аван улмаар фэйсбүүкт “А” аймгийн нэгдсэн группт нийтэлсэн ба уг нийтлэлийг 4500 хүн өөрийн цахим сүлжээнд хуваалцсан байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-04-11 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
     Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу арилжааны банкнуудад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж улмаар нэр бүхий 9 банканд холбогдуулан “арилжааны банкнууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн 2 зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгаад 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ. Нэр бүхий 9 арилжааны банк уг шийдвэрүүдийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол
    дэлгэрэнгүй
  • 2023-04-08 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-04-06 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Аймгийн Засаг даргын 2022 оны А/209 дүгээр захирамжаар "... зочид буудлын зориулалттай 629 м.кв газар нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр урьд гаргасан 2019 оны А/162 дугаар захирамжийн "ХС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч "ХС” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
    дэлгэрэнгүй
  • 2023-04-06 Улсын дээд шүүх
    Иргэн М нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас 58 ширхэг хуш, 40 ширхэг нарсны зулзаган ургацыг худалдан борлуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр үндэстэй нь ухаж гарган гялгар цаасаар баглаж,  Улаанбаатар хот руу тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.  Прокуророос М-ыг  хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
    дэлгэрэнгүй