БАРИМТ БИЧГИЙН ЗАГВАР
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч иргэнийг төлөөлөн оролцох итгэмжлэлийн загвар. Энэхүү итгэмжлэл нь нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
  • Иргэд хоорондоо мөнгө зээлэх харилцаанд энэ гэрээний загварыг ашиглаж болно.
  • Энэхүү гэрээний зорилго нь гэрээний талууд харилцан нөгөө талынхаа хуулиар болон бусад дүрэм, журмаар хамгаалагдсан байгууллагын дотоод нууц мэдээ, мэдээлэл, баримт бичиг, үйл ажиллагааны нууцлалыг чандлан хадгалах, түүнтэй холбоотой бусад эрх, үүрэг, хариуцлагын харилцааг зохицуулахад оршино.
  • Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг худалдахтай холбогдон тэрхүү хувьцаагаар гэрчлэгдэж байгаа өмчлөгчийн эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус бүх эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу хувьцааны эрхийг хувьцаа худалдан авагчид шилжүүлэх гэрээг давхар байгуулахад энэ гэрээний загварыг ашиглах боломжтой.
  • Энэхүү гэрээний загвар нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг худалдахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилготой болно.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргах төлбөр барагдуулуулах хүсэлтийн загвар. Аливаа этгээд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /захирамж/-ийг биелүүлэх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан шүүхэд хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичүүлж, түүнийгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгч шийдвэрийг албадан гүйцэтгүүлдэг.
  • Шүүхийн шийдвэр, хэргийн материалтай танилцаж, шаардлагатай баримт бичгийг хуулбарлан авах талаар шүүхэд гаргах хүсэлтийн загвар
  • Иргэн, хуулийн этгээд нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн боловч шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй эсхүл буруу дансанд тушаах тохиолдол гардаг. Энэ тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж тодорхойлолт авсны үндсэн дээр татварын хэлтэст хүсэлтээ гаргаж уг улсын тэмдэгтийн хураамжийг буцаан авдаг.
  • Аливаа этгээд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр /захирамж/-ийг биелүүлэх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд тухайн шийдвэрийг гаргасан шүүхэд хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичүүлж, түүнийгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгч шийдвэрийг албадан гүйцэтгүүлдэг.
  • Улсын Их Хурал 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нь нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлмэгдэгчийг цагаатгасан тухай эрх бүхий байгууллага /Улсын дээд шүүх, анхан шатны шүүх, Улсын ерөнхий прокурорын газар/-ын шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд гаргана. Энэхүү нэхэмжлэлийн загвар нь хэрэглэгч таны тохиолдолд шууд нийцэхгүй байж болох бөгөөд та өөрийн тохиолдолдоо нийцүүлэн засч сайжруулах, дэлгэрүүлэх боломжтой. Мөн шүүхээс нэхэмжлэлийн загварт дурьдснаас өөр нэмэлт баримт бичиг бүрдүүлэхийг шаардаж болно.
  • Иргэний хэргийн шүүхэд гаргах асран хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн загвар. Энэхүү нэхэмжлэлийн загвар нь хэрэглэгч таны тохиолдолд шууд нийцэхгүй байж болох бөгөөд та өөрийн тохиолдолдоо нийцүүлэн засч сайжруулах, дэлгэрүүлэх боломжтой. Мөн шүүхээс нэхэмжлэлийн загварт дурьдснаас өөр нэмэлт баримт бичиг бүрдүүлэхийг шаардаж болно.
  • Энэхүү гэрээний загварыг худалдагч нь орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг энэ гэрээнд заасны дагуу төлж дууссаны дараа худалдагч орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх харилцааг зохицуулах харилцаанд зориулан боловсруулсан.
  • Энэхүү гэрээгээр Худалдагч нь гэрээнд заасан бараа материалыг Худалдан авагчийн сонгож захиалсан тоо, хэмжээгээр бүрэн нийлүүлж шилжүүлэх, Худалдан авагч нь тухайн бараа материалын үнийг тодорхой хугацаанд хувааж, хүүгийн хамт төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
  • Иргэний хэргийн шүүхэд гаргах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн загвар. Энэхүү нэхэмжлэлийн загвар нь хэрэглэгч таны тохиолдолд шууд нийцэхгүй байж болох бөгөөд та өөрийн тохиолдолдоо нийцүүлэн засч, сайжруулах, дэлгэрүүлэх боломжтой. Мөн нэхэмжлэлийн загварт дурьдснаас өөр нэмэлт баримт бичиг бүрдүүлэхийг шүүхээс шаардаж болно.
  • Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа хүсэлт бичиж, хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт гаргана. Харин үүнээс бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Энэхүү нэхэмжлэлийн загвар нь хэрэглэгч таны тохиолдолд шууд нийцэхгүй байж болох бөгөөд та өөрийн тохиолдолдоо нийцүүлэн засч сайжруулах, дэлгэрүүлэх боломжтой. Мөн шүүхээс нэхэмжлэлийн загварт дурьдснаас өөр баримт бичиг бүрдүүлэхийг шаардаж болно.
  • Иргэний хэргийн шүүхэд гаргах эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн загвар. Энэхүү нэхэмжлэлийн загвар нь хэрэглэгч таны тохиолдолд шууд нийцэхгүй байж болох бөгөөд та өөрийн тохиолдолдоо нийцүүлэн засч сайжруулах, дэлгэрүүлэх боломжтой. Мөн шүүхээс нэхэмжлэлийн загварт дурьдснаас өөр нэмэлт баримт бичиг бүрдүүлэхийг шаардаж болно.
  • Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно. Энэхүү нэхэмжлэлийн загвар нь хэрэглэгч таны тохиолдолд шууд нийцэхгүй байж болох бөгөөд та өөрийн тохиолдолдоо нийцүүлэн засч сайжруулах, дэлгэрүүлэх боломжтой. Мөн шүүхээс нэхэмжлэлийн загварт дурьдснаас өөр нэмэлт баримт бичиг бүрдүүлэхийг шаардаж болно.
  • Энэхүү нэхэмжлэлийн загвар нь иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөр гаргуулахад ашиглах загвар болно. Энэхүү нэхэмжлэлийн загвар нь хэрэглэгч таны тохиолдолд шууд нийцэхгүй байж болох бөгөөд та өөрийн тохиолдолдоо нийцүүлэн засч сайжруулах, дэлгэрүүлэх боломжтой. Мөн шүүхээс нэхэмжлэлийн загварт дурьдснаас өөр нэмэлт баримт бичиг бүрдүүлэхийг шаардаж болно.
  • Энэхүү загвар нь иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар гаргах нэхэмжлэлийн загвар болно. Энэхүү нэхэмжлэлийн загвар нь хэрэглэгч таны тохиолдолд шууд нийцэхгүй байж болох бөгөөд та өөрийн тохиолдолдоо нийцүүлэн засч сайжруулах, дэлгэрүүлэх боломжтой. Мөн шүүхээс нэхэмжлэлийн загварт дурьдснаас өөр нэмэлт баримт бичиг бүрдүүлэхийг шаардаж болно.
  • Автотээврийн үндэсний төвд гаргах мэргэшсэн жолоочийн шалгалт өгөх тухай хүсэлтийн загвар