#legaltalks №21 – Т.Мөнх-Эрдэнэ - Захиргааны ерөнхий хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оров?
9 months ago
Энэ удаагийн дугаараар Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийг дагалдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Тэргүүн Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
🔍Онцлох ишлэл
1.Хуулийн төслийн анхны хувилбар дээр Захиргааны ерөнхий хуулийн 7-р бүлэг буюу Төлөвлөлтийн зохицуулалтыг бүхэлд нь хүчингүй болгохоор тусгасан байсан нь өөрчлөгдөж уг бүлгийн зохицуулалтыг хэвээр үлдээсэн нь чухал алхам болсон. Мөн 1995 онд баталсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хэвээр үлдээсэн нь үндсэн эрхийн баталгааны талаас сайшаалтай зүйл болсон.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлээс “арбитрын ажиллагааг” хассан нь хожим эрх зүйн хийдэл болж хувирах эрсдэлтэй.
3.Захиргааны ерөнхий хуульд аливаа захиргааны байгууллагаас захиргааны хэм хэмжээний акт гаргаж болохоор заасан. Харин “хэм хэмжээний акт” гэсэн эрх зүйн хэлбэрийг заагаагүй.
4.Бид цаашдаа захиргааны хэргийн харьяаллыг захиргааны байгууллагаар нь тоочих зарчмаар өөрчлөх хандлагыг нээлттэй орхиж болохгүй.
Т.Мөнх-Эрдэнэ /LL.M/
🖇Сонсох линк:
legaldata: https://legaldata.mn/news/225
Apple: https://apple.co/3Z5Flfv
Castbox: https://bit.ly/3YxnvBH
Anchor: https://bit.ly/3LeEINq
Google: https://bit.ly/3TucHmW
Mplus: https://bit.ly/3T1ZS3f
Youtube: https://youtu.be/T_W3vas5nQw
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ep3 Ипотек: Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр | Judilogy
3 days ago
Special Ep7: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Иргэний эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
4 days ago
#legaldataScholarship: Сургалтын тэтгэлэг зарлагдлаа
1 week ago
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Найдандоржийн Мөнхзул
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Бадрахсүрэн Оюундэлгэр
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2024-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-13 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-05-13 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна !