"Монгол Улс шүүхийн индекс 2021" судалгааны тайланг танилцуулав
1 year ago
"Нээлттэй нийгэм" форум, "Оюуны-Инноваци" ТББ хамтран хийсэн “Монгол Улс шүүхийн индекс 2021” судалгааны тайланг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон ажлын албаны нэгжийн удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо.
Шүүхийн индекс судалгаанд шүүхийн үйл ажиллагааг шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүхийн дэд бүтэц, нөөц, шүүгчийн ёс зүй ба хариуцлага, шүүхийн үр нөлөөтэй үйл ажиллагаа гэсэн үндсэн 6 хэмжигдэхүүн 42 дэд хэмжигдэхүүнд хуваагдсан 132 шалгуур үзүүлэлт тус бүрээр хэмжсэн байна. Шалгуур үзүүлэлтээ тодорхойлохдоо олон улсын туршлага болон судалгааны багийн дэргэдэх “Зөвлөлдөх баг”-ийн саналд үндэслэж, боловсруулсан талаар "Нээлттэй нийгэм" форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа танилцууллаа.
Мөн шүүхийн индексийг боловсруулах өгөгдлийн эх сурвалжийн хувьд захиргааны мэдээлэл, олон нийтийн төсөөллийн санал асуулга, мэргэжилтнүүдийн (шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч) санал асуулга гэсэн гурван эх сурвалжаас бүрдүүлсэн, түүнчлэн шүүхийн индекс тооцсон арга зүйн талаар "Оюуны-Инноваци" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд танилцууллаа.
Уулзалтын үеэр судалгааны нэр томьёог илүү чамбайруулж ажиллах талаар санал нэгдсэн юм. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дараагийн судалгааг сайжруулахад бүх талаар хамтран ажиллахаа мэдэгдэв.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ep3 Ипотек: Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр | Judilogy
2 days ago
Special Ep7: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Иргэний эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
4 days ago
#legaldataScholarship: Сургалтын тэтгэлэг зарлагдлаа
1 week ago
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Найдандоржийн Мөнхзул
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Бадрахсүрэн Оюундэлгэр
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2024-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-13 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-05-13 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна !