Мэдээ, мэдээлэл

"Шүүгчид хариуцлага тооцох механизм" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2020-05-07
Нээлттэй Нийгэм Форум, “Оюуны Инноваци” ТББ хамтран УИХ-ын хаврын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх бодлогын цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 
Мэдээний дэлгэрэнгүй

“Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав

2020-05-06
Нээлттэй Нийгэм Форум (www.forum.mn) “Оюуны Инноваци” ТББ хамтран Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх бодлогын цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Эхний хэлэлцүүлгийг "Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүний талаарх зохицуулалт" сэдвээр зохион байгуулсан бол энэ удаад “Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо” сэдвээр зохион байгууллаа.
Мэдээний дэлгэрэнгүй

"Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүний талаарх эрх зүйн зохицуулалт" сэдвээр хэлэлцүүлэг боллоо

2020-05-05
Нээлттэй Нийгэм Форум болон “Оюуны - Инноваци” ТББ хамтран УИХ-ын хаврын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх бодлогын цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна.  
Мэдээний дэлгэрэнгүй

“Шүүгчийн хараат бус байдал: Шүүх дэх нөлөөлөл” судалгааны ажил (шүүгч нараас авсан анкетын асуулгын үр дүн)

2020-04-22
“Оюуны-Инноваци” ТББ нь 2015 оноос хойш хараат бус, шударга шүүхийн тогтолцоог бэхжүүлэх зорилгынхоо хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хийж байгаа билээ. 
Мэдээний дэлгэрэнгүй

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан боллоо

2020-01-10
Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, магистрант, докторант гээд нийт 6 илтгэл, оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудаас 14 илтгэл ирүүлсэн байна. 
Мэдээний дэлгэрэнгүй

“ОЮУНЫ УУЛЗВАР 20.01” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2019-12-16
“Оюуны-Инноваци” ТББ-ын урилгаар Улсын Их Хурлын Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний Аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум, Ханнс Зайделийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг “Иргэдийн оролцоо II” төсөл, Азийн сан, IDLO, Хууль зүйн нөхөрлөл, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон “Оюуны-уулзвар 20.01” арга хэмжээг зохион байгууллаа.
Мэдээний дэлгэрэнгүй

Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаан болно

2019-12-12
Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой. Мэдээний дэлгэрэнгүй

“Шүүхийн ажиглалтын гарын авлага” хэвлэгдлээ

2019-12-11
Нээлттэй Нийгэм Форумын 2008 оноос хэрэгжүүлж ирсэн “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд 20 аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад бүсчилсэн сургалт зохион байгуулж, шүүхийн ажиглалт хийх арга зүйг танилцуулсан байдаг. Уг сургалтад хамрагдсан иргэний нийгмийн байгууллагуудаар 2015 оноос эхлэн шүүхийн ажиглалтыг тогтмол хийлгэж байна. 
Мэдээний дэлгэрэнгүй

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn