“Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн суурь асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний IV бага хурал боллоо
1 year ago
“Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн суурь асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний IV бага хурал 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр боллоо.
Хурлыг нэгдсэн болон салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монгол, Япон, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Канад, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улс, Унгар улсын нийт 23 илтгэгч англи, монгол хэл дээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн хурлын үйл ажиллагааг Легалдата болон Монголын Хуульчдын холбооны цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэлээ.
Тус хурлаар Үндсэн хуулийн хяналт, төрийн өмчит аж ахуйн нэгжийн эрх зүйн байдал, төрийн бүтэц, эрх мэдлийн хуваарилалт, хүний эрх, захиргааны эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, байгаль орчин, нийтийн өмчийн менежмент, татвар ногдуулалт, уул уурхай ба газар ашиглалт гэх мэт өргөн хүрээнд хуралдаж, хэлэлцэв. Хурлын итгэлүүд бүрэн эхээрээ legaldata.mn сайтад удахгүй нийтлэгдэнэ.
“Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн суурь асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын Хуульчдын холбоо, Япон Улсын Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Үндсэн хуулийн хүрээлэн, Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институт, Ханнс Зайделийн сан, Азийн сан, Чимид сан, Эрх зүйн судалгааны цахим өгөгдлийн сан Легалдата хамтран зохион байгууллаа.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ep3 Ипотек: Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр | Judilogy
2 days ago
Special Ep7: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Иргэний эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
3 days ago
#legaldataScholarship: Сургалтын тэтгэлэг зарлагдлаа
1 week ago
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Найдандоржийн Мөнхзул
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Бадрахсүрэн Оюундэлгэр
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2024-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-13 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-05-13 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна !