Цахимжилт ба БАР-ын холбоо

2 weeks ago

“US Speaker” хөтөлбөрийн дагуу АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт М.Брютинел, АНУ-ын Аризона мужийн Дээд шүүхийн захиргааны албаны захирал Дэйв Байерс нар “Цахимжилт ба “БАР”-ын холбоо” сэдвээр Монголын Хуульчдын Холбооны гишүүн, хуульчидтай уулзаж, туршлагаасаа хуваалцлаа.

Хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын Холбооны чиг үүргийн болон сайн дурын хороодын тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүд болон гишүүн хуульчид оролцож өөрсдийн сонирхсон асуултыг асууж, санал бодлоо солилцов.

Энэхүү хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүн Ч.Отгонбаатар оролцов.