Мэдээ, мэдээлэл

Шүүгчийн томилгоо: Халтмаагийн Баттулга

2020-08-24

Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.

Бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн тус тус өргөн мэдүүлснээр Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилж, тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно. 

Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнээр ажиллах хугацаа дууссан нь шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.  

Дээрхээс бусад тохиолдолд шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч хугацаагүйгээр томилно. 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгчийг өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн адил шатны дагнасан шүүхэд шилжүүлэн томилж болно.


Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn